Непал, Хятадын Түвдийн хил орчимд болсон хүчтэй үер, хөрсний гулгалтын улмаас 1,500 орчим хүн сураггүй болж, 165 хүн амиа алдаад байна. Сураггүй болсон хүмүүсийн дунд 700 гаруй гадаадын иргэн байгаа бөгөөд тэдний олонх нь жуулчин, мөргөлчин аж.

Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.

Гималайн бүсэд мөсөн голын хэсэг нурж, хад чулуу, шавар голын урсгалыг хааснаар асар хүчтэй үер үүссэн. Үерийн ус тосгон, зам, гүүр, барилга байгууламжийг сүйтгэжээ.

Одоогоор Непал болон Түвдийн нутагт аврах, эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд нисдэг тэрэг ашиглан сураггүй болсон иргэдийг хайж буй. Хохирогчдын тоо цаашид нэмэгдэх эрсдэлтэй байна.

Тоон мэдээ:  

-Непалын талд 826 хүн сураггүй гэж бүртгэгдсэн байна. Үүнээс 590 нь жуулчин, тэр дундаа 476 гадаадын иргэн аж.

-Гадаадын сураггүй иргэдийн дунд Энэтхэг 177, АНУ 63, Украин 53, Австрали 34, Их Британи 33, Канад 25 иргэн байна.

-Мөн 44 Непалын армийн алба хаагч, 28 цагдаа, 13 зэвсэгт цагдаагийн ажилтан сураггүй болжээ.

-Хятадын Түвдийн талд 558 хүн сураггүй, тэдний ойролцоогоор 260 нь гадаадын иргэн гэж мэдээлжээ. Ингэснээр хоёр талын нийлбэр сураггүй хүмүүсийн тоо 1,300–1,500 орчим болж байна.

-Амиа алдсан хүний тоо 165-аас давсан бөгөөд эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

-Үерийн улмаас 19 гүүр, 40 орчим км зам сүйдсэн байна. Аврах багийнхан нисдэг тэрэг, дрон, эрэн хайх нохой ашиглаж байгаа ч зам харилцаа сүйдсэн нь ажиллагааг хүндрүүлж байгаа гэнэ.

Эх сурвалж: Reuter

#онцолсон, #Непал, #Түвд,