Интернэт худалдааны аварга “Shein” компани өөрийн платформоор секс хүүхэлдэй худалдахыг бүрэн хориглосноо мэдэгдлээ. Тус платформоор хүүхэд шиг харагддаг секс хүүхэлдэй зарагдаж байсан тухай шүүмжлэл газар авсны дараа компани ийм арга хэмжээ авч буй.