Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээ өчигдөр боллоо. Уг өргөмжлөлийг Япон, Монгол хоёр орны харилцааг бэхжүүлэхэд болон харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллагад олгодог бөгөөд энэ удаагийн өргөмжлөлийг доорх 3 хүн хүртэв.
Уг ёслолын арга хэмжээнд тэдний гэр бүл, хамтран зүтгэгч нар оролцсон бөгөөд Элчин сайд М.Игавахара өнөөг хүртэл оруулсан тэдний хувь нэмрийг өндрөөр үнэлэн өргөмжлөл гардуулав.
ШУА-ийн Хэл зохиолын Хүрээлэн, Хэл шинжлэлийн салбарын Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, хэл шинжлэлийн доктор, профессор Ж.Бат-Ирээдүй:
2021 оноос 2025 он хүртэл ШУА-ийн Хэл зохиолын Хүрээлэнгийн захирлаар ажиллан, Монгол хэл судлал болон түүнийг түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн нэртэй хэл шинжлэлийн эрдэмтэн юм. 2008 оноос 2011 он хүртэл Токиогийн Гадаад судлалын их сургуульд зочин профессорын хувиар ажиллахдаа олон япон оюутнуудад монгол хэл заан, хоёр орны харилцааг гүнзгийрүүлэх болон хүний нөөцийг бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн билээ. Мөн япон судлаачидтай эрдэм шинжилгээний харилцаа, хамтарсан судалгааг идэвхтэй өрнүүлж, монгол хэл шинжлэлийг олон улсын түвшинд хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна.
Монгол Арт Галерейн Гүйцэтгэх захирал Батжав:
2020 оноос хойш Монгол Арт Галерейн Гүйцэтгэх захирлаар ажиллан Монголын урлаг соёлыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж ирсэн. Үүнээс тус ЭСЯ-тай 2022 онд “МАНГА-ХОКҮСАЙ-МАНГА: Орчин үеийн мангагийн өнцгөөс харсан Хокүсай манга” болон өнгөрсөн жилийн “I Love Sushi” хэмээх Япон сангийн дэлхийг тойрон аялах нүүдлийн хоёр үзэсгэлэнг амжилттай хамтран зохион байгуулсан билээ. Түүнчлэн японы урлагийн байгууллагуудтай хамтарсан арга хэмжээг олон удаа зохион байгуулж, хоёр орны уран бүтээлчдийг холбоход чухал үүрэг гүйцэтгэж байна.
ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний дэд ажилтан, доктор У.Загдцэсэм:
ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнд Япон судлалын мэргэжилтний хувиар Японы улс төрийн тогтолцоо, ардчиллын түүх, эдийн засгийн бодлого болоод уламжлалт соёл зэрэг олон сэдвээр өргөн хүрээтэй судалгаа явуулж, судалгааны үр дүнгээ Монгол Улсад танилцуулан Монголын ард түмэнд Японы талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулж ирсэн.
Мөн өнгөрсөн оны 11 дүгээр сард “Монгол Улсын тогтвортой хөгжилд Япон улс, Монгол-Японы хамтын ажиллагааны нөлөөлөл (1990-2024 он)” сэдвээр докторын зэрэг хамгаалан, хоёр орны харилцааг улам бүр гүнзгийрүүлэх, залгамж хойч үеээ бэлтгэхэд хүчин чармайлт гаргаж байна.