Цагдаагийн байгууллагаас цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэргэтэй тэмцэх, үйлдэгдсэн даруйд шуурхай хариу арга арга хэмжээ, мөнгөн хөрөнгөнд хязгаарлалт тогтоох, иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээн, хохирол нөхөн төлүүлэх чиглэлээр Нийслэлийн прокурорын газар болон арилжааны банкуудтай хамтран 24 цагаар шуурхай баг ажиллаж байна.
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын Цахим халдлага залилантай тэмцэх хариу арга хэмжээний хэлтэс нь 2026 оны I улиралд 8,5 тэрбум төгрөгийн хохиролтой 1342 гомдол хүлээн авснаас 51,7 хувь буюу 4,4 тэрбум төгрөгт хязгаарлалт тогтоосон. Үүнээс иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлээр 36 иргэний 343 сая төгрөгийг нөхөн төлүүлсэн.
Иймд иргэд та бүхэн цахим залилан, халдлагад өртсөн тохиолдолд цаг алдалгүй Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаар болон Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газрын 5126-5666 утсанд хандан мэдээлэл өгснөөр таны алдсан мөнгөн хөрөнгөнд хязгаарлалт тогтоох боломжтой.
Мөн иргэд та бүхэн эх үүсвэр тодорхойгүй линк, хаягт нэвтрэхгүй байх, банкны нууц мэдээлэл болон OTP кодыг бусдад дамжуулахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Эрдэнэт-Овоо:
Улаанбаатар:
USD | 3564