цахим залилан


163
Өчигдөр буюу энэ оны 10 дугаар сарын 16-ны өдөр “Телеграмм хаягаас даалгавар биелүүлж орлоготой болоорой” гэх зарын дагуу 5 иргэн цахимаар холбогдож, 163 сая төгрөг залилуулжээ.
123
Тодруулбал, хохирогч иргэний фэйсбүүк хаягт танихгүй этгээд хууль бусаар нэвтэрч найз, нөхөд, ах, эгч нараас минь мөнгө гуйж нийт 2.102.000 төгрөгийг залилж авсан байна. Уг хэрэгт цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
169
Телеграмм апплейкшн ашиглаж залилах гэмт хэргийн онцлог нь хохирогчдын мөнгө ердөө 4-5 минутын дотор олон улсын крипто арилжааны платформ болох BINANCE руу шилжиж, крипто валют болж, залилан үйлдэгч этгээдүүдийн эзэмшдэг цахим хэтэвчинд ордог болохыг тогтоосон.
222
Мөрдөгчид алдагдсан хөрөнгийг шуурхай царцаах, битүүмжлэх чиглэлээр банк, санхүүгийн байгууллагуудтай мэдээлэл солилцон хамтран ажиллаж байгаа боловч дээрх төрлийн гэмт хэргийг гадаад улсаас зохион байгуулалттай үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа юм.
248
Хувийн мэдээллээ алдах нь цахим гэмт хэргийн хохирогч болох гол шалтгаан болж таныг санхүүгийн эрсдэлд оруулах аюул дагуулдаг гэдгийг ямагт анхаарч, таатай санал бүхий мэдээллүүдэд хянуур байж, дээр дурдагдсан эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг ЦЕГ-аас анхааруулж байна.
211
Иргэд цахим залиланд өртөж хохирох тохиолдол гарсаар байна. Хохирогчдын 62 хувь нь дээд боловсролтой бол 20 гаруй хувь нь төрийн албан хаагч, удирдах албан тушаалтан байгааг цагдаагийн байгууллагаас танилцууллаа.
263
Фэйсбүүк цахим сүлжээнд “PubG аккаунт худалдаж авна” гэх зар оруулж, иргэдийг хуурч мэхлэн фэйсбүүк хаягт нь хууль бусаар нэвтэрч хохирол учруулсан хэргийг Ш гэгч үйлдсэн болохыг Эрүүгийн цагдаагийн албаны хаагчид илрүүлэн шалгаж байна.
Цааш үзэх