Интернэт худалдааны аварга “Shein” компани өөрийн платформоор секс хүүхэлдэй худалдахыг бүрэн хориглосноо мэдэгдлээ. Тус платформоор хүүхэд шиг харагддаг секс хүүхэлдэй зарагдаж байсан тухай шүүмжлэл газар авсны дараа компани ийм арга хэмжээ авч буй.
Францын Хэрэглэгчийн хяналтын газраас мэдээлснээр, энэхүү бүтээгдэхүүн нь насанд хүрээгүй хүүхдийг садар самуунаар дүрсэлсэн байжээ.
“Shein” компани энэ талаар хууль, стандарт зөрчсөн бүх төрлийн секс хүүхэлдэй зарсан худалдагчийн бүртгэлийг устгаж, хяналтыг чангатгаж буйгаа мэдэгдсэн бөгөөд “Насанд хүрэгчдэд зориулсан” гэсэн бүтээгдэхүүний ангиллыг түр хугацаагаар хаагаад байна. Үүний зэрэгцээ хэрэв “Shein” ийм бүтээгдэхүүн худалдаалсаар байвал Францад үйл ажиллагааг нь хориглох талаар эрх баригчид анхааруулжээ.
Эх сурвалж: BBC

Эрдэнэт-Овоо:
USD | 3568