Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайд хатагтай Коринн Пэрераг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр хоёр улсын хамтын ажиллагааг бүх чиглэлээр гүнзгийрүүлэх, тэр дундаа онцгой байдлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар харилцан санал солилцов.