Нийслэлийн иргэдийн хүнсний аюулгүй байдал, эх орны хөрсөнд ургасан чанартай хүнсний ногоогоор хангах зорилтын хүрээнд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо буюу Био комбинатад 13 сая ам.долларын хүлэмжийн аж ахуйн төслийг БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.