Тухайлбал, Орос-Украины дайн эхэлснээс хойш олон улсын компаниуд, тэр дундаа Германы эрчим хүчний “Uniper”, Данийн “Carlsberg” зэрэг брэнд тус улсаас гарсан бөгөөд Орост үлдсэн тэдний хөрөнгийг төр хураан авсан аж. Түүнчлэн дотоодын зарим компанийг ч авлига, менежментийн доголдол, хувьчлалын зөрчил гэсэн шалтгаанаар төрийн мэдэлд авчээ.