Оросын эрх баригчид сүүлийн гурван жилийн хугацаанд нийт 50 тэрбум ам.долларын үнэтэй гадаад, дотоодын хөрөнгийг хураасан байна. Тухайлбал, Орос-Украины  дайн эхэлснээс хойш олон улсын компаниуд, тэр дундаа Германы эрчим хүчний “Uniper”, Данийн “Carlsberg” зэрэг брэнд тус улсаас гарсан бөгөөд Орост үлдсэн тэдний хөрөнгийг  төр хураан авсан аж. Түүнчлэн дотоодын зарим компанийг ч авлига, менежментийн доголдол,  хувьчлалын зөрчил гэсэн шалтгаанаар төрийн мэдэлд авчээ.

Москвагийн “НСП” хуулийн фирмийн мэдээлснээр,  хураагдсан хөрөнгийн нийт дүн 3.9 их наяд рубль буюу ойролцоогоор 50 тэрбум ам.долларт хүрчээ.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин сүүлийн гурван жилд хэд хэдэн зарлиг гаргаж, гадаадын хөрөнгө, компаниудыг хураах эрх зүйн үндсийг бүрдүүлсэн бөгөөд үүнийгээ голдуу барууны хоригт өгч буй хариу арга хэмжээ хэмээн тайлбарлаж байгаа юм. 
Үүний зэрэгцээ Оросын эрх баригчид гадаадын шахалтаас өөрсдийгөө хамгаалах нэрийн дор гадаадын хөрөнгө оруулалт, компанийн үйл ажиллагааг хязгаарлаж, дотоодын стратегийн салбаруудыг төрийн мэдэлд төвлөрүүлэх замаар шинэ тогтолцоог бий болгож байгааг ажиглагчид онцолж байна. 

Эх сурвалж: Reuters

#ОХУ, #50 тэрбум ам.долларын хөрөнгө хураажээ,