Улаанбаатар хотоос өнгөрсөн онд нийтийн тээвэрт парк шинэчлэл хийж, “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн 600 том оврын автобус, их багтаамжийн 31 урт автобусыг үйлчилгээнд нэвтрүүлсэн. Өнөөдрийн байдлаар өдөрт дунджаар 1200 гаруй автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж байна.