Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр энэ оны 02 дугаар сарын 20-ны өдөр “Олон талт үзлийг хэрэгжүүлж, дэлхийн засаглалыг шинэчлэн сайжруулах нь” сэдвээр болсон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн өндөр түвшний нээлттэй хуралдаанд оролцож, Монгол Улсын байр суурийг илэрхийлэн, үг хэлэв.