Нийслэлийн харьяа байгууллага болох Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн удирдлага НЭМГ-ын даргын шийдвэрийг эсэргүүцэж, удирдлагаар томилсон Х.Ариунаатай ажил хүлээлцэхгүй, байгууллагын гэрчилгээ, тамга зэрэг бичиг баримтыг өгөхөөс татгалзжээ.