Байгаль орчны доройтол, уур амьсгалын өөрчлөлт, тэдгээрийн сөрөг нөлөөллийг бууруулахад байгалийн ойг хамгаалах, мод тарих ажлыг зохион байгуулах нь хамгийн үр дүнтэй арга гэж дэлхийн улс орнууд үзэж томоохон хөтөлбөр, хөдөлгөөнийг өрнүүлж байгаа билээ.