Баянгол дүүрэг, 8, 13, 14, 15, 17, 18, 19, 32 дугаар хороо, Энэбишийн өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөөний авто замыг 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 23:00 цагаас 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж байгаа тул тус замаар зорчдог  нийтийн тээврийн 17 чиглэлийн замналд түр өөрчлөлт оруулж байна.