Хоёр орны төрийн тэргүүн нар хүнсний аюулгүй байдлыг хангах нь хоёр улсын нэн тэргүүний зорилт гэдгийг онцолж, тогтвортой газар тариалан эрхлэх, газар тариалангийн менежментийн чиглэлээр туршлага солилцох, тус салбарын мэргэжилтний солилцоог эрчимжүүлэх боломжийг эрэлхийлж ажиллахаар болов.