Төв аймгийн прокурорын газраас 2024 оны 5 сарын байдлаар хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох 15, хууль бусаар мод бэлтгэх 12, хууль бусаар ан агнах 1, химийн хорт, аюултай бодисыг хууль бусаар эргэлтэд оруулах 1 хэрэгт хяналт тавьж ажиллажээ.