Эерэг мэдээллийг эн тэргүүнд

Хаваржилт хүндэрсэн аймаг сумд


333
Хаваржилтын нөхцөл байдал, шуурхай бүлгүүдийн авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний  талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Засгийн газрын хуралдаандтанилцууллаа.
246
Цаг агаар эрс хүйтэрч, цас, зудын байдал хүндэрч буй энэ өдрүүдэд Зэвсэгт хүчний 20 ангийн 100 гаруй алба хаагч, 50 орчим техниктэй зургаан чиглэлд нөхцөл байдал хүндрэлтэй байгаа 12 аймгийн 15 суманд ажиллаж байгаа талаар мэдээлсэн. Тэгвэл энэ удаад хүч нэмэгдүүлэн 20 гаруй ангийн 136 цэргийн алба хаагч 60 нэгж техниктэй 15 аймагт үүрэг гүйцэтгэж байна.
327
12 аймагт 24 цагаар үүрэг гүйцэтгэж байгаа бүрэлдэхүүндээ хүч нэмэгдүүлэх зорилгоор Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаалаар удаан хугацааны хадгалалтад байсан зарим нэгж техникүүдийг богино хугацаанд засварлаж, үйлчилгээнд гаргахаар боллоо.
274
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан шуурхай бүлэг Говь-Алтай аймгийн Баян-Уул, Жаргалан, Тайшир сумдад ажиллаж, өвс тэжээл, хүнсний багц, түлш түлээ, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүллээ.
234
Улсын хэмжээнд хаваржилт хүндэрч, нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтоод байна. Цаг уурын байгууллагаас гаргасан зудын үнэлгээгээр энэ сарын 10-ны байдлаар нийт 20 аймгийн 190 сум, нийслэлийн хоёр дүүрэгт нөхцөл байдал хүндрээд байна.
Цааш үзэх