Францын нийслэл Парис хотод болсон зуны 17 дугаар паралимпын наадмын пауэрлифтингийн төрөлд мөнгөн медаль хүртсэн “Парис-2024” паралимпын Монгол Улсын багийн тугч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ дасгалжуулагч Д.Баттулгын хамт маргааш өглөө 07:30 цагт эх орондоо хүрэлцэн ирнэ.