Индонезийн нийслэл Жакарт хотод буудлага спортын олимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн нэгдүгээр сарын 5-18-нд болж байна.

Энэ тэмцээнд эх орноо төлөөлөн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Л.Ундралбат, Ж.Ганхуяг, дасгалжуулагч Д.Лхадорж нарын удирдлага дор 18 тамирчин өрсөлдөж байгаа билээ.

Өнөөдөр тэмцээний хийн гар бууны 10 метрийн эрэгтэйчүүдийн ангилалд 55 тамирчин өрсөлдөхөд Энхтайваны Даваахүү хүрэл медаль хүртэж, “Парис-2024” зуны олимпын наадамд оролцох эрхээ авлаа. Тэрбээр Парисын олимпын эрх авчирсан Монгол Улсын долоо дахь тамирчин, Монголын буудлага спортын хоёр дахь тамирчин болж байна.

Өмнө нь буудлагаас урт бууны төрөлд О.Есүгэн олимпын эрхээ авсан юм.

#БТСУХ, #“Парис-2024”,