Тус наадмын нээлтэд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан баяр хүргэж хэлсэн үгэндээ “Монголчууд бидний өвөг дээдэс эртнээс нааш Төв Азийн нүүдэлчдийн цөм байж, нэгдсэн төрт улсыг байгуулахдаа Алтайн нуруунаас Хянганы уулс, Байгаль нуураас Цагаан хэрэм хүртэлх өргөн уудам нутагт соёлын арвин их өвийг бүтээн хөгжүүлж,  өвлүүлэн үлдээхийн сацуу дэлхий дахинаа Соёлын олон төрөл зүйлс үүсэн хөгжихөд  онцгой үүрэг гүйцэтгэсэн гавьяатай билээ.