Э.Бат-Үүл: Бид ямар нэг тохироо хийгээгүй

Гэрэл зургийг MPA.mn (архив)
АН-ын Үндэсний бодлогын хороо хуралдаж байна. Хуралдаанд оролцохоор ирсэн намын гишүүн Э.Бат-Үүл сэтгүүлчдэд дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр “Та бүхэн мэдэж байгаа. Би З.Энхболдын нэр дэвшсэн тойрогт бие даан нэр дэвшинэ гэж байсан. Харин АН-ын удирдлага, нэн ялангуяа дарга С.Эрдэнэ АН-ын залуучуудын нэгдэж нийлж УИХ-ын сонгуульд орохгүй бол МАН-д ялагдах аюул нүүрлээд байна, МАН-д ялагдвал ардчиллын тэнцвэр алдагдахыг сануулсан. АН, МАН-ын хүчний тэнцвэр алдагдвал ардчилалд аюул учирна.
Жишээ нь, сэтгүүлчид та бүхэн чөлөөт хэвлэл, үг хэлэх эрх чөлөө эрүүгийн гэмт хэрэг болсон. Ийм аюултай нөхцөлд ардчиллаа хамгаалахын тулд нэгдэж нийлэх нь зүйтэй гэж үзсэн хүсэлтийг хүлээн авсан.
Өнөөдөр нэр дэвшүүлэх асуудал яригдана. Нэр дэвших тойргийг ҮБХ шийдэх тул урьдчилан хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан би АН-аас ардчиллаа хамгаалах зорилгод ямар үүрэг чиглэл өгнө түүгээр би явна.
Бид ямар нэг тохироо хийгээгүй. Одоо орж байгаад хаана өрсөлдөх вэ гэдгээ тодруулна” хэмээгээд ҮБХ-ны хуралдаа орлоо.
Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах