Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр 179 иргэн эх орондоо ирлээ
Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц Чингис хаан олон улсын нисэх буудалд өнөө өглөөний 09.20 цагт газардлаа.
Уг нислэгээр 179 иргэн эх орондоо ирж байна.
Тодруулбал,
- Өндөр настан, асран хамгаалагчтай 7,
- Эрүүл мэндийн шалтгаантай, асран хамгаалагчтай 44,
- Жирэмсэн, асран хамгаалагчтай 7,
- Бага насны хүүхэдтэй гэр бүл 43,
- Оюутан, сурагч 35,
- Ар гэрийн гачигдал, визний зөрчилтэй зэрэг бусад шалтгаантай 43 хүн.
Эдгээр иргэдийг “Багабаян” амралтын газар, “Тоёоко Инн” зочид буудлуудад тусгаарлана гэж УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.
Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах