ЭРҮҮЛ АМЬДРАЛ

Амнаас ЭВГҮЙ ҮНЭР үнэртэх шалтгаан

Хэн нэгний амнаас нь эвгүй үнэр гарахад бид өөрт нь шууд зориглож хэлэхээс санаа зовдог. Угтаа бол хүмүүс амны хөндийн эрүүл ахуйг сахиагүйгээс болж ийм асуудалд элбэг ордог юм.

Үүнээс гадна:

  • Гүйлсэн булчирхайн үрэвсэл
  • Ходоод гэдэсний шархлаа
  • Уушги, ханиад, хатгалгаа зэргийг бүрэн эмчлээгүйгээс болж уг шалтгаан гарах үндэслэл болдог байна.

Тиймээс нэн түрүүнд та эх үүсвэрээ зөв тодорхойлоорой.

Мэдээж, мэргэжлийн эмчид хандан тохирох шинжилгээ, үзлэг хийлгэж, эмчилгээг эхлэх нь зүйтэй.

Мөн гадаад хүчин зүйл буюу амны хөндийгөө зөв арчлах алхамуудыг орхиж болохгүй.


✅ Өглөө, өдөр хоол идсэний дараа болон орой шүдээ угаах,
✅ Шүдний завсар орсон хоолны үлдэгдэл хуримтлагдсаар эвгүй үнэр үүсгэдэг учраас шүдний утсыг тогтмол хэрэглэх,
✅ Унтахын өмнө триклосан, спиртны агууламжгүй ам зайлагчаар зайлах,
✅ Тамхинаас татгалзах,
✅ Сонгино, сармис орсон хоол хүнс хэрэглэсний дараа ам зайлагч хэрэглэх,
✅ Амны хөндийг хуурайшуулахгүй байх нь чухал тул тогтмол ус уух,
✅ Хагас жилдээ заавал эмчид үзүүлэх хэрэгтэй юм.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet