НИЙГЭМ

Сураг алдраад байсан хоёр настай хүүг уулнаас эсэн мэнд оллоо

Сэлэнгэ аймгийн Хушаат суманд алга болсон хоёр настай хүүг гэрээс нь гурван километрийн зайд орших уулнаас эсэн мэнд олжээ.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн Буурлын гацаа гэдэг газарт малчин А-ын хүү 2 настай, эрэгтэй М нь тавдугаар сарын 4-ний өдрийн 07:00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай дуудлагыг мөн өдрийн 11:00 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх Ар тойловын хяналтын цэгт үүрэг гүйцэтгэж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр анги, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрынхан хүүгийн гэрээс хойд зүгт гурван километрийн зайд орших Буурлын гацаа гэдэг уулнаас тус өдрийн 12:00 цагт эсэн мэнд олж, ээж У-д хүлээлгэн өглөө.

Эх сурвалж: ОБЕГ

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet