Тогтвортой амьжиргаа-III төслийн 53 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурлаа

Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжих Улаанбаатар хотын дулаан хангамжийг сайжруулах болон Тогтвортой амьжиргаа-III төслийн 53 сая ам.долларын гэрээнд гарын үсэг зурлаа.
Эхний төслөөр ТЭЦ-III-ийн 4.2 км магистраль шугамыг өргөтгөж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршлууд руу дулааны шугам татах ажил хийгдэнэ. Ингэснээр Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12-р хороо, Баянгол дүүргийн 11-р хороо буюу Гандантэгчилэн хийд, Чингэлтэй дүүргийн 7, 8, 9, 10, 11-р хороо буюу Дэнжийн 1000, Баянгол дүүргийн 11-р хороо буюу МҮОНРТ орчимд баригдах 20 мянган айлын орон сууц, 3,000 хүүхдийн багтаамжтай сургууль, 7,000 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг, 10 мянган ажлын байрыг эрчим хүчээр хангах боломж бүрдэнэ.

Мөн орон нутгийн хөгжилд иргэдийн оролцоог дэмжих зорилготой “Тогтвортой амьжиргаа-3” төслийг 2 жилээр сунгалаа. Бүх асуудлыг богино хугацаанд шийдэж өгсөн УИХ-д баярлалаа.
Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах