Турк, Сирид амиа алдагсдын тоо 500-г даваад байна

Даваа гарагийн үүрээр болсон 7.8 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас Турк болон Сири улсад 521 хүн амь үрэгджээ.
Тодруулбал, Турк улсад 284 хүн нас барж, 2,300 гаруй хүн шархадсан бол Сирид 237 хүн амиа алдаж, 639 хүн шархадсан байна.
Өнөөдөр болсон газар хөдлөлт нь Туркт сүүлийн 100 гаруй жилд тохиолдсон хамгийн хүчтэй газар хөдлөлтүүдийн нэгд тооцогдож байгаа бөгөөд тус улс даяар 10 хотод нийт 1,700 гаруй барилгад нуралт үүсжээ.
Ливан, Израил зэрэг ойролцоох бүс нутагт газар хөдлөлтийн дараах хүчтэй чичиргээ мэдрэгдсэн байна.
Туркийн Гамшгаас хамгаалах, онцгой байдлын агентлаг эрэн хайх, аврах ажиллагаанд олон улсын хамтын нийгэмлэгээс тусламж хүссэн бөгөөд одоогоор Нидерланд улс аврах багаа Турк руу илгээхээ мэдэгдээд байна.
Нидерландын Гадаад хэргийн сайд Вопке Хоекстрагийн хэлснээр тусламжийн багт цэрэг, цагдаагийн албан хаагчид, анхны тусламж үзүүлэх эмнэлгийн ажилтнууд, гал сөнөөгчид багтжээ.
Эх сурвалж: CNN

Хариулах