ХҮҮХЭД

СУДАЛГАА: Бага насны хүүхдийн дэлгэцийн хэрэглээ хүүхдийн сурлагын амжилтад нөлөөлдөг

Судлаачид нэг хүртэлх насны хүүхдэд таблет, зурагт үзүүлэх нь хожим хүүхдийн гүйцэтгэх чадварт муугаар нөлөөлдөг болохыг тогтоосон байна.

Даваа гарагт “JAMA Pediatrics”-т нийтлэгдсэн судалгаанд “Growing Up in Singapore Towards healthy Outcomes” буюу “GUSTO” гэх томоохон судалгаанд хамрагдсан 437 хүүхдийн мэдээллийг ашиглажээ.

Судлаачид жирэмсний эхний гурван сард, дараа нь 1, 18 сар, 9 настайд нь эдгээр хүүхдүүдийн тархины танин мэдэхүйн үйл ажиллагааг судалсан бол эцэг эхчүүд нь хүүхдийнхээ дэлгэцийн урд өнгөрүүлсэн цагийг тогтмол тэмдэглэж байсан байна.

Үр дүнд нь нэг хүртэлх насандаа дэлгэцийн өмнө их цагийг өнгөрүүлдэг байсан хүүхдийн анхаарал хандуулах болон гүйцэтгэх чадвар есөн нас хүрээд суларч байгааг тогтоожээ.

Гүйцэтгэх үйл ажиллагааны ур чадвар гэдэг нь төлөвлөх, анхаарлаа төвлөрүүлэх, зааварчилгааг санах, олон ажлыг амжилттай гүйцэтгэх зэрэгт нөлөөлдөг танин мэдэхүйн үйл явц бөгөөд эдгээр ур чадвар нь сэтгэл хөдлөлийн зохицуулалт, суралцах, сурлагын амжилт, сэтгэцийн эрүүл мэнд зэрэгт чухал ач холбогдолтой байна.

Энэ нь цаашлаад нийгмийн оролцоо, сурлага, мэргэжлийн амжилтад нөлөөлдөг гэж Балтимор дахь Жонс Хопкинсийн их сургуулийн Анагаах ухааны сургуулийн сэтгэл судлал, зан үйлийн шинжлэх ухааны дэд профессор, доктор Эрика Чиаппини хэлэв.

Америкийн Хүүхдийн Анагаах Ухааны Академи мөн үүнтэй адил дүгнэлтэд хүрч байсан ба хүүхдийг 18 сар хүртэл нь видео чатаас бусдаар дэлгэцээс хол байлгахыг зөвлөдөг гэж Жонс Хопкинсийн их сургуулийн Анагаах ухааны сургуулийн сэтгэцийн эмгэг, зан үйлийн шинжлэх ухааны дэд профессор, доктор Жойс Харрисон хэлэв.

Бага насны хүүхэд уран зөгнөлийг бодит байдлаас ялгаж мэддэггүй, мөн насанд хүрэгсэд болон бусад хүүхдүүдтэй харилцаж байхдаа үргэлж суралцаж байх ёстой дэлгэцээр үзсэн хоёр хэмжээст мэдээллийг боловсруулж, тэндээс суралцаж чаддаггүй байна.

Эх сурвалж: CNN

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet