УЛС ТӨР

З.Баяржаргал: С.Баяр, С.Бямбацогт нарын шүүх хурлыг удахгүй товлоно

Гэрэл зургийг MPA.m

АТГ-аас Ерөнхий сайд асан С.Баяр, УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан, Ч.Давааням, Б.Бадрал, Д.Ганболд нарыг сүүлийн хэдэн жилийн турш мөрдөн шалгасан. Тодруулбал, тэднийг Оюутолгой хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчийн гэрээ, Дубайн гэрээг батлахдаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон, улсад их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй үндэслэлээр шалгаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр оны өмнө нийслэлийн Прокурорын газарт шилжүүлсэн.

Прокурорын байгуулага 461 хавтас бүхий эл хэргийг удтал хянасаны эцэст С.Баярт Эрүүгийн хуулийн 263.2, 18.6-2, С.Бямбацогтод Эрүүгийн хуулийн 22.10-1, 263.2, 18.6-2, Б.Ариунсанд Эрүүгийн хуулийн 263,2, Ч.Даваанямд Эрүүгийн хуулийн 18.6, Б.Бадралд Эрүүгийн хуулийн 263,2, Ч.Ганболдод Эрүүгийн хуулийн 263,2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх дүүргийн шүүхэд шилжүүлжээ.

Энэ талаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн З.Баяржаргалаас лавлахад “Нийслэлийн Прокурорын газраас С.Баяр, С.Бямбацогт, Б.Ариунсан, Б.Бямбасайхан, Ч.Давааням, Б.Бадрал, Д.Ганболд нарт холбогдох хэргийг өнгөрсөн сарын 23-нд хүлээн авсан. Удахгүй шүүх хурлыг товлоно” гэж хэллээ.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet