“Зочин хүнс” ХХК-нд зөрчлийн хэрэг нээлээ

“Ажлаа хийсээр л” гэсэн тайлбартайгаар цахим орчинд тарсан зураг.
Зориулалтын хавтан бус шалан дээр зайдас боож буй хоёр эмэгтэйн зураг цахим орчин нэлээд шүүмжлэл дагуулсан. Тэгвэл НМХГ иргэдийн мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Толгойтын 12-35 тоотод байрлах “Зочин хүнс” ХХК-ийн үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийлээ.

Хяналт, шалгалтаар тухайн аж ахуйн нэгж нь үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулаагүй, засварын ажил хийгдэж байгаа гэх тайлбарыг өгч улсын байцаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, үйл ажиллагаанд саад учруулсан байна.

Иймд тус компанид мэдэгдэл хүргүүлж, байгууллагад зөрчлийн хэрэг нээн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Falsified Medications Are A Huge Global Problem

canadian pharmacy cialis
2021-01-06
hello guos 9128738516