БАЙГАЛЬ ОРЧИН

Завхан аймагт гарсан ойн түмэр Орос улс руу тархжээ

Гэрэл зургийг MPA.mn

Завхан аймгийн Баянтэс сумын Жавхлант багийн Буга согоотын цуурай гэдэг газарт ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг есдүгээр сарын 8-ны өдрийн 15:13 цагт онцгой байдлын албаныхан хүлээн авчээ. 

Улмаар тус аймгийн Онцгой байдлын газрынхан болон тойргийн сумын Гал түймэр унтраах, аврах анги, хилийн цэргийн ангийн төлөөлөл тэргүүтэй 324 гаруй хүн түймрийг унтраахаар ажиллаж байна.

Одоогийн байдлаар 7,200 орчим га газар түймэрт өртөж байгаль, экологид ихээхэн хэмжээний хохирол учраад байна.

Түймэр Монгол Улсын хилийн 57-58 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-ын нутаг дэвсгэрт тархан шатжээ. Түймрийн зүүн урд талаас баруун урд тал хүртэл 5.6 километрт зурвас татах, цурамдаж унтраах ажиллагааг зохион байгуулж байна хэмээн Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet