Шинзо Абэ: Маргаашнаас ОНЦ БАЙДАЛ зарлана

Япон Улсад шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж буйтай холбогдуулан энэ сарын 7-ны өдрөөс буюу маргаашнаас Онцгой байдал зарлахаар төлөвлөж байгаагаа тус улсын ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдөр мэдэгдлээ. Тэрбээр мэдэгдэлдээ “Вирусийн тархалт хамгийн эрсдэл өндөртэйд тооцогдож буй Токио болон Осака хотод онцгой байдал тогтооно” гэв.

Түүнчлэн онцгой байдлын хугацааг ирэх тавдугаар сарын 6-ны өдрийг хүртэл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн гэлээ. Энэхүү шийдвэр маргаашнаас хэрэгжиж эхэлсэнээр Япон Улсын шинэ үндсэн хуулийн хүрээнд Онцгой байдал зарлаж буй анхны тохиолдол болно.

Тус улсын шинэ үндсэн хуулинд “Ард иргэдийн амь нас, эрүүл мэндэд онц, ноцтой хохирол үүсэх магадлалтай”, “Улс орон даяар эрчимтэйгээр ард иргэдийн амьдрал, санхүү эдийн засагт онц, ноцтой хохирол, нөлөөлөл үүсэх магадлалтай” гэсэн хоёр тохиолдолд Онцгой байдал тогтоохыг тусгасан байдаг байна.
Ташрамд дурдахад, өнөө өгөөлний байдлаар Япон Улсын нийт 47 мужийн 44-т нь коронавирусийн халдвар тархаад байгаа юм.
Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах