COVID-19

COVID19: Дэлхийн II дайнаас хойших хамгийн том сорилт

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес өнгөрөгч гуравдугаар сарын 31-ний өдөр BBC-д өгсөн ярилцлагадаа “Шинэ төрлийн коронавирус нь дэлхийн II дайнаас хойш үүссэн дэлхий дахины хамгийн том сорилт болж байна” хэмээн дурдсан бөгөөд  COVID19-ийн нөлөөлөл нь ойрын жилүүдэд үзэгдээгүй эдийн засгийн хямралыг олон улсад үүсгэх магадлалтайг баталсан хэд, хэдэн тоон мэдээллийг дурьдлаа.

ДЭЛХИЙ ДАХИНД 25 САЯ ОРЧИМ ИРГЭН АЖЛЫН БАЙРГҮЙ БОЛОХ МАГАДЛАЛТАЙ

Global coronavirus death toll passes 30,000, two-thirds in Europe ...

НҮБ-ын урьдчилсан дүгнэлтээр COVID19-ийн улмаас дэлхий дахинд 25 сая орчим иргэн ажлын байргүй болох магадлалтай гэнэ.

Түүнчлэн түймэр мэт дэгдэж буй шинэ төрлийн коронавирусийн халдварт хамгийн их өртөх магадлалтай буурай хөгжилтэй орнуудад хөгжингүй болон хөгжих буй орнуудын зүгээс тусламж, дэмжлэг үзүүлэх хэрэгтэй байгааг НҮБ-ын ерөнхий нарийн бичиг Гутеррес онцоллоо.

ДЭЛХИЙ ДАХИНД 937 МЯНГА ГАРУЙ ИРГЭД ХАЛДВАР АВААД БАЙНА

Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд 937 мянга гаруй хүн коронавирусийн халдвар авсан бол 47 мянган хүн энэ өвчний улмаас нас бараад байна. АНУ-д халдвараар нас барсан иргэдийн тоо 5100-д хүрч БНХАУ-ыг хол хаялаа.

Coronavirus updates: Italy reports 627 deaths in a single day ...

АНУ-Д ДӨРВӨН ХҮН ДУТМЫН ГУРАВ НЬ  ХӨЛ ХОРИОНД БАЙНА

АНУ-ын ихэнх мужид халдвар тархсантай холбогдуулан нийт хүн амын дөрвөн хүн тутмын гурав нь хөл хорионд орсон болон орох магадлалтай болов. Мөн Испани Улсын хувьд нэг өдөрт буюу 24 цагийн дотор 849 хүн нас барсан харамсалтай үйл явдал боллоо.

Coronavirus death toll in Iraq rises to 8

Энэ нь тус улсын хувьд COVID19-өөр нэг өдөрт хамгийн олон хүн нас барсан тохиолдол боллоо. Харин Англи Улсад гуравдугаар сарын 30-ны өдөр 381 хүн өнгөрч нийт нас барагсадын тоо 1789-д хүрсэн ба хамгийн залуу нь 13 настай хүү байв.

ДЭЛХИЙ ДАЯАР НИЙТ 937,567 ХҮН ӨВЧИЛСӨН БАЙНА

Хамгийн их халдвар бүртгэгдсэн 20 улс:

  • 216,721 US 
  • 110,574 Italy 
  • 104,118 Spain 
  • 82,394 China 
  • 77,981 Germany 
  • 57,763 France 
  • 47,593 Iran 
  • 29,865 United Kingdom 
  • 17,768 Switzerland 
  • 15,679 Turkey 
  • 13,964 Belgium 
  • 13,696 Netherlands 
  • 10,711 Austria 
  • 9,976 Korea, South 
  • 9,731 Canada 
  • 8,251 Portugal 
  • 6,931 Brazil 
  • 6,092 Israel 
  • 5,046 Australia
  • 4,947 Sweden  …

Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet