“КОВИД-19” хэзээ намжих вэ?

Шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтын оргил үе нь БНХАУ-д дөрөв дэх долоо хоногтоо, БНСУ-д гурав дахь долоо хоногтоо намжих төлөвт орж байсан ч өнөөдрийг хүртэл бүрэн намжаагүй л байна.
Улс орнуудын тархалтын эсрэг авч буй арга хэмжээ ихэнхдээ ижил байгаа. Эрт арга хэмжээ авч чадвал тархалтын оргил үе дөрөв дэх долоо хоногтоо намжих төлөвтэй байгааг ч харж болохоор. Энэ таамаглалаар бол Европын орнуудын тархалтын оргил үе ирэх дөрөвдүгээр сарын дундаас намжих магадлалтай байна. Гэхдээ тархалт намдлаа гээд асуудал бүрэн шийдвэрлэгдэнэ гэсэн үг биш юм.
“КОВИД-19” нь тухайлсан эмчилгээ байхгүй. Ихэнх тохиолдолд хүндрэл өөрөө арилдаг боловч дархлаа сул иргэдийн өвчлөл хүндэрсээр нас барах тохиолдолууд нэмэгдсээр. Судалгаагаар тухайн нэг улс, хотын нийт хүн амын 70 хувь халдвар авсанаар нийт иргэдэд хамтын дархлаа тогтож, халдвар бүрэн зогсох магадлалтай гэж үзэж байна.
Тэгвэл БНХАУ-ын Ухань хотын иргэдэд дархлаа тогтсон уу?
Ухань хот 11 сая хүн амтай. Шинэ төрлийн коронавирусээр халдварлагчийн тоо 49 мянгад хүрсэн гэж мэдээлсэн ч бодит тоог 40 орчим мянгаар дарж танилцуулсан байх магадлалтай. Энэхүү мэдээллээр бол хэрэв халдварлагчдын тоог 110.000 иргэн гэж үзвэл энэ тоо Ухань хотын нийт хүн амын нэг хувь болж таарах нь. Өөрөөр хэлбэл, хотын нийт иргэдэд дархлаа тогтоогүй гэсэн үг юм.

Ирэх дөрөвдүгээр сарын 8-наас Ухань хотын хөл хориог цуцална. Энэ тохиолдолд тус хотод өөр бусад хотоос шинэ халдварлагч нэвтэрч болзошгүй. Ингэхээр дахин халдвар дэгдэх магадлалтай болж байна.
Вирусийн эсрэг вакцин хэзээ гарах вэ?
БНХАУ-ын Ухань, БНСУ-ын Тэгү болон Европын хотуудад ч вирусийн тархалтын эсрэг хотын хөл хорио тогтоож, олон нийтийн арга хэмжээнүүдийг цуцалж, гэрээсээ аль болох гарахгүй байхыг уриалаад байгаа. Гэхдээ энэ нь вирусийн тархалтыг түр зууртаа зогсоосон арга хэмжээ болж байна. Эдийн засгийн талаасаа ч хөл хориог удаан барихад хэцүү. Хөл хорио тавигдсанаар дахин вирусийн тархалт нэмэгдэх нь дамжиггүй. Тэгвэл яаж сэргийлэх вэ. Хамтын дархлаа тогтох хүртэл асуудал шийдэгдэхгүй нь…
Дараах хоёр боломжит хувилбар байна.

Нэгдүгээр арга. Вирусийн эсрэг вакцин гарахыг хүлээх.
Эмчилгээний үр дүнтэй вакциныг их хэмжээгээр үйлдвэрлэж дэлхий нийтэд хүргэхэд багадаа нэгээс хоёр жил зарцуулна гэж мэргэжилтэнүүд үзэж байна.
Хоёрдугаар арга. Эмчилгээний хяналтыг алдахгүй байх.
Халдварын тархалтаас хэт их болгоомжлох нь олон талаараа сөрөг нөлөө үзүүлэх магадлалтай. Халдварлагчийн тоо нь эмнэлэг, эмчилгээний байгууллагын хүчин чадлаас давбал тухайн улс, хотын авч чадах арга хэмжээ хяналтаас гарна. Эсрэгээр нь хэлбэл “КОВИД-19”-ийг “Шинэ томуу, томуу төст өвчин” гэж харан урьдчилан сэргийлэх нь хоёрдугаар арга байж болох юм.
ЭХ СУРВАЛЖ: Токиогийн их сургуулийн профессор Хидеаки Караки-ийн webronza.asahi.com-д өгсөн нийтлэлээс орчуулав.
Falsified Medications Are A Huge Global Problem

Dr. louis
2020-05-20
Энэхүү кововид-19 үе шатанд манай судалгааны багийнхан нэр хүндтэй итгэл найдвараар бид вирусын сэргэлтийг арилгах эмчилгээний аргыг олсон.
Эмчилгээг dr.louisclinic@gmail.com хаягаар бидэнтэй холбоо бариарай
Дуудлага хийх буюу WhatsApp: +2349064992671