COVID-19

Иргэдээ татах Сөүл, Токио захиалгат нислэгүүдийг хийнэ

БНСУ-д оршин суугаа Монгол Улсын иргэдийн зүгээс өнгөрсөн хугацаанд нутаг буцах хүсэлтээ тус ЭСЯ-д олноор тавьж байсан бөгөөд иргэдийн нэгдсэн мэдээлэл, судалгааг хийж, холбогдох байгууллагад танилцуулах зорилгоор 3 дугаар сарын 20-25-нд цахим судалгааг явуулсан. Энэхүү судалгаанд нийт 1820 иргэн оролцож, 80 хувь нь аялал жуулчлал, эмчилгээ, албан ажил зэрэг богино хугацаагаар ирсэн иргэд, 20 хувь нь хөдөлмөрийн гэрээт, оюутан болон дамжин өнгөрч яваа бусад иргэд байна. ЭСЯ энэхүү судалгааны дүнг нэгтгэж Гадаад харилцааны яамаар дамжуулан холбогдох газарт тухай бүр уламжилж ажилласан. Монгол Улсын Онцгой Комиссоос тусгай үүргийн нислэгийн талаар 3 дугаар сарын 26-ны өдөр албан ёсны мэдээлэл хийх тул иргэд Та бүхэн дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг ЭСЯ-ны фейсбүүк, цахим хуудаснаас маргааш хүлээн авч танилцана уу. Манай иргэд судалгаанд идэвхтэй оролцсонд талархал илэрхийлье.

МОНГОЛ УЛСААС БНСУ-Д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМ

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet