newswire

Дуучин Б.Амархүүд Дээд шүүхээс хоёр жилийн ял оноолоо

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны аравдугаар сарын 29-ний өдрийн 641 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдрийн 1241 дүгээр магадлалтай, Б.Амархүүд холбогдох хоёр хавтас хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноровын гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн Дээд шүүхэд хянан хэлэлцлээ. Дуучин Б.Амархүү өнгөрсөн оны есдүгээр сарын 20-ны шөнө гэрийнхээ гадна зогсоолын талбайд өөрийн машиндаа хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаад үйлдэл дээрээ ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрынханд баригдсан. Түүнийг Хар тамхитай тэмцэх газраас сар гаруй хугацаанд шалгаж, прокурор хянаад шүүхэд шилжүүлсэн. Гэвч нийслэлийн Давж заалдах шатны шүүх Анхан шатны шүүхээс түүнд оноосон хоёр жилийн ялыг хэлтрүүлэх магадлал гаргасан юм. Улмаар ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангиас түүнийг сулласан. Нийслэлийн прокурорын газраас үүнийг эсэргүүцсэнээр Дээд шүүхэд эл хэргийг хэлэлцэж, анхан шатны шүүхээс Б.Амархүүд оноосон хоёр жилийн ялыг хэвээр үлдээлээ.

2 сэтгэгдэл

  1. сор

    2020-03-25

    өгөх ёстой шийтгэлийг нь өгөх л ёстой

  2. haliun

    2020-03-25

    duuldag bailaa geed uur handana gj bhgvui shuuu zugeer

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet