Д.Цогтбаатар: Онгоцонд орсон бүх хүмүүсийг масктай оруулсан

УОК-оос мэдээлэл хийж байна. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар мэдээлэл өглөө. Тэрбээр “Тусгай үүргийн онгоцоор ирсэн бүх зорчигчдыг масктай оруулсан, онгоцоо ариутгасан. Нэг зураглаачийн асуудал ярьж байна. Тухайн хүнийг бусад иргэний адил тусгаарласан.
“Халуунтай хүнийг мэдсээр байж оруулсан юм уу” гэж асууж байна. Халуунтай хүнийг огт оруулаагүй. Өөрөөр хэлбэл, онгоцонд суухдаа халуунтай байгаагүй. Франц иргэний хувьд ч мөн ижил. Онгоцонд суухдаа халуураагүй байж байгаад дөрвөн хоногийн дараагаас халуурч эхэлсэн.
БНСУ-ын маш олон байгууллагад бид хандсан. Иргэддээ шинжилгээ хийлгэе гэж. Харамсалтай нь хүлээж аваагүй. Шинж тэмдэг илрээгүй тохиолдолд тест хийхгүй гэсэн” гэлээ.
Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах