COVID-19

03.01: PCR шинжилгээгээр халдварын 305 тохиолдол батлагдаж, хоёр хүн энджээ

Гэрэл зургийг MPA.mn

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ /2021.03.01/

Сүүлийн 24 цагт PCR шинжилгээгээр халдварын 305 шинэ тохиолдол батлагдаж, хоёр хүн энджээ. Тохиолдлуудын 139 нь Улаанбаатар хотод, 166 нь орон нутагт батлагдсан байна. 2,419 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 633 нь хүүхэд бол 129 нь жирэмсэн эх байна гэж ЭМЯ-наас мэдээллээ.

Халдвар авсан иргэдийн,

  1. 648 хүний биеийн байдал хөнгөн,
  2. 1,536 хүний биеийн байдал хүндэвтэр,
  3. 204 хүний биеийн байдал хүнд,
  4. 31 хүний биеийн байдал нэн хүнд байна.

Өнөөдрийн байдлаар халдвараас шалтгаалсан нас баралтын нийт тоо 2,098 болсон бол гэрийн ажиглалтад 7,695 хүн байгаа аж.

Мөн 2,271,626 хүн вакцины I тунд, 2,172,986 хүн вакцины II тунд, 1,024,186 хүн III тунд, 104,101 хүн IV тунд хамрагджээ.

May be an image of text

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet