COVID-19

Франц иргэнтэй I хавьтлын зэрэгтэй 26 хүний онош СӨРӨГ гарлаа

Монгол Улсад бүртгэгдсэн коронавирусийн анхны тохиолдол болох Франц улсын иргэнтэй I зэргийн хавьтлын 26 хүний сорьцын хариу СӨРӨГ гарсан гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.

Тодруулбал, коронавирус илэрсэн Франц иргэнтэй гар барьж уулзсан, орчуулагч, рестораны ажилчид зэрэг хүмүүсийг нэгдүгээр хавьталд тооцон тусгаарлаж, шинжилгээнд хамруулсан тухай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өчигдөр мэдээлсэн.

Тэгвэл дээрх нэгдүгээр хавьтлын 26 хүний онош СӨРӨГ буюу халдваргүй гарсан болохыг Шадар сайд, УОК-ын дарга Ө.Энхтүвшин Засгийн газрын ӨНӨӨ ӨГЛӨӨНИЙ хуралдаанд мэдээлэл өгөх үеэрээ танилцуулжээ.

Are foreign drugstores clinically appropriate for Americans today

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet