Ерөнхий сайд Н.Учрал Боловсрол, эрүүл мэндийн салбарын цалингийн хэлэлцээрт үйлдвэрчний байгууллагатай яаралтай зөвшилцөн өөрчлөлт оруулахыг Л.Энх-Амгалан, Э.Батшугар сайд нарт даалгалаа.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурван талт үндэсний хорооны хурлаар хэлэлцүүлэхийг Т.Аубакирт сайдад үүрэг болголоо.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь хамгийн бага цалин хөлсийг тогтоох үндсэн агуулга алдагдсан. Эсрэгээрээ торгууль, шийтгэлийн хэмжээ тогтооход баримтлах үзүүлэлт болжээ.
Тухайлбал, ажил олгогч, иргэнд шууд нөлөө үзүүлэх 15 хуулийн 45 заалт, улсын төсөвт нөлөө үзүүлэх 10 хуулийн 22 заалт, хуулийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой 16 хуулийн 254 заалт байна.
Шаардлагагүй уялдааг салгах, Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийг шинэчлэн боловсруулж, танилцуулахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирт даалгалаа.

#онцолсон,
#Н.Учрал,
#цалин,