Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Эрдэмтэд 237 сая орчим жилийн өмнө далайд бүрэн амьдарч байсан гэж үзэж буй хуягт хоёр нутагтан амьтны чулуужсан олдворыг БНХАУ-ын Гуйжоу мужаас илрүүлжээ. Энэ нь хоёр нутагтан амьтад далайн давстай орчинд байнга амьдрах боломжгүй гэсэн өмнөх ойлголтыг өөрчилсөн нээлт болж байна.
Gerrothorax maritimus хэмээн нэрлэсэн уг амьтан Триасын галавын үед амьдарч байсан бөгөөд хоёр ширхэг бараг бүтэн араг ясыг олсон байна. Судлаачдын тооцоолсноор, биеийн урт нь 75 сантиметр орчим, хавтгай, дугуйвтар хэлбэртэй бөгөөд бие нь яслаг хуягаар бүрхэгдсэн байжээ.
Толгой нь өргөн, ам нь том, олон жижиг шовх шүдтэй байсан нь далайн ёроолд амьдарч, хажуугаар нь өнгөрөх олзоо сорж барьдаг байсныг илтгэж байна. Тухайлбал, загас, өт болон далайн нялцгай биетнээр хооллодог байсан байж болзошгүй гэж эрдэмтэд үзжээ.
Хоёр нутагтан амьтдын арьс ус нэвтрүүлдэг тул далайн давстай усанд амьдрахад хүндрэлтэй байдаг. Харин уг амьтны яслаг хуяг нь далайн ус биед нь нэвтрэхийг хязгаарлаж, давстай орчинд дасан зохицоход тусалсан байж магадгүй гэж судлаачид таамаглажээ. Мөн заламгайгаараа давсыг гадагшлуулах боломжтой байсан гэж үзсэн байна.
Олдворууд далайн тунамал чулуулгаас олдсон бөгөөд ясанд нь тухайн үеийн далайн усны химийн ул мөр илэрсэн нь уг амьтан далайд санамсаргүй хүргэгдсэн бус, амьдралынхаа туршид далайд өсөж хөгжиж байсныг батлах чухал баримт болжээ.
Судалгааны үр дүнг Nature Ecology & Evolution сэтгүүлд нийтэлсэн байна.

Эх сурвалж: Reuters