Хөвсгөл аймгийн Тариалан сум жишиг сум болох зорилтын хүрээнд бүтээн байгуулалтын олон ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 7 МВт-ын хүчин чадалтай Дулааны станцын барилгын ажил өнгөрсөн онд эхэлсэн тус бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэл 90 гаруй хувьтай үргэлжилж байна.

Гүйцэтгэгч  “Б Софт” ХХК барилга угсралтын ажлыг 11 дүгээр сард бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Дулааны станц ашиглалтад орсноор сумын төвийн дулаан хангамжийн найдвартай, тогтвортой ажиллагаа сайжирч, инженерийн дэд бүтцийн хөгжилд чухал хувь нэмэр оруулахын зэрэгцээ иргэдийн ая тухтай амьдрах орчин бүрдэх юм.

Тариалан сумын 7 багт 6397 хүн амьдарч байна.

#Хөвсгөл, #Тариалан сум, #7 МВт-ын дулааны станц,