Сутай хайрхан уулын мөнх цас, мөсөн голын өөрчлөлтөд уул уурхайн олборлолт, тээвэрлэлтээс үүсэх тоосонцор болон бусад хүчин зүйл хэрхэн нөлөөлж байгааг тогтоохоор хамтарсан судалгааны баг ажиллаж байна.

Судалгааны хүрээнд Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаа, “МоЭнКо” ХХК, Шинжлэх ухааны академийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн төлөөлөл энэ сарын 20-нд Сутай хайрхан ууланд авирч, хээрийн судалгаа хийж, дээж авчээ.

Судалгаагаар уул уурхайн олборлолт, тээвэрлэлтээс үүсэх тоосонцор болон бусад хүчин зүйлсийн мөнх цас, мөсөн голд үзүүлэх нөлөөлөл, түүний шалтгаан, хамаарал, хэмжээг тодорхойлох юм.

Судалгааг хээрийн судалгаа, дээж, лабораторийн шинжилгээ, газарзүйн мэдээллийн системд суурилсан зайнаас тандан судалгаа, цаг уур, агаарын урсгалын загварчлал болон суурь мэдээлэл цуглуулах, боловсруулах гэсэн үндсэн чиглэлээр явуулах юм.

Судалгааны үр дүнд Сутай хайрхан уулын мөнх цас, мөсөн голын өөрчлөлтөд нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргаж, олон нийтэд танилцуулахаар төлөвлөж байгаа тухай Хүйсийн говь-Цэцэг нуурын сав газрын захиргаанаас мэдээллээ.

#говь-алтай, #Сутай хайрхан,