ОБЕГ-аас төөрсөн, сураггүй болсон дараах дуудлагын дагуу ажиллаж байна. 

Увс аймаг, Тариалан сумын Бургастай багийн “Машийн-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/ малчин А нь 10.15-ны өдрийн 07:00 цагийн орчим малаа хайж яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.15-ны өдрийн 16:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага, сумын мэргэжлийн анги, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн иргэн А /26 настай, эмэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 10.16-ны өдрийн 01:16 цагаас эхлэн зохион байгуулан ажиллаж байна.

Завхан аймаг, Тосонцэнгэл сумын Улаантолгой багийн Баянбүрд-01 тоот /аймгийн төвөөс зүүн зүгт 180 км-т, сумын төв/ Тосонцэнгэл суманд мод бэлтгэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газар ажиллахаар очсон Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат иргэн О нь 2026.10.21-ний өдрийн 11:00 цагийн орчим явганаар гараад сураггүй болсон тул эрэн хайх ажиллагааг хамтран зохион байгуулах тухай хүсэлтийг тус сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтсээс 10.22-ны өдрийн 11:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид сумын төвөөс зүүн зүгт 90 км зам туулан 13:00 цагт очиж иргэн О /54 настай, эрэгтэй/-г Солонготын давааны зам ангийн кемпээс /баруун зүгт 75 км-т/ Завхан аймгийн Их-Уул сум орох  зам дагуу байрлах айл өрх, Тосонцэнгэл сумын Оргих багийн “Дугантын хясаа” гэдэг газраас “Доод харгана” гэдэг газар /баруун зүгт 15 км-т/ явганаар болон автомашинаар 4 айлын намаржаа зуслан, 2 амралтын газруудаар эрлийн ажиллагааг нийт 6 цаг 20 минут явуулсан бөгөөд 19:20 цагт үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрлийн ажиллагааг түр зогсоосон. 

Хөвсгөл аймаг, Эрдэнэбулган сумын Бөөрөлж багийн ''Хашигийн бригад'' гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 275 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 35 км-т/ 2026.09.17-ны өдөр мод бэлтгэх ажил хийхээр очсон тус аймгийн Түнэл сумын харьяат, иргэн А нь 09.18-ны өдөр “Хашигийн бригад” гэдэг газраас баруун хойд зүгт 4 км-ын зайд байрлах ''Цадигийн рашаан'' гэдэг газар руу рашаан ууна гэж явганаар гараад сураггүй болсон бөгөөд Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулсан боловч олдоогүй тул ар гэрээс нь эрэн хайх ажиллагааг зохион байгуулах тухай хүсэлтийг 10.24-ний өдрийн 10:30 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид, Эрдэнэбулган сумын мэргэжлийн анги, нутгийн иргэд иргэн А/46 настай, эрэгтэй/-г “Хашигийн бригад”-аас баруун хойд зүгт 17 км-т "Зүүн голын-Эх" гэдэг газраас эрлийг эхлүүлж “Улиадын-Ам” гэдэг газар хүртэл 13 км-ийн тойрогт эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч тодорхой үр дүнд хүрээгүй, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 18:30 цагт түр зогсоосон. 

#обег, #төөрсөн сураггүй болсон,