БАЙНГЫН ХОРОО

1.png

2024-2025

·         Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

·         Ёс зүйн дэгийн байнгын хороо

2026 оноос

·         Төрийн байгуулалтын байнгын хороо /ТББХ/ болон түүний дэргэдэх Ёс зүйн дэд хороо

·         Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо /ХХНББХ/ болон түүний дэргэдэх Соёл, спорт, залуучуудын дэд хороо

 АЖЛЫН ХЭСЭГ

1.    УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан:

a.    Асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр судалж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлыг хэсэг

b.    Хүүхдийн эрхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ын төслийг боловсруулах, хууль тогтоомжийг Хүүхдийн эрхийн конвенцэд нийцүүлэх чиглэлээр санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлыг хэсэг

c.     Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах талаар хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал, дүгнэлт боловсруулах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг

d.    Эрчим хүчний салбарын шинэчлэлийн хүрээнд Эрчим хүчний тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Эрчим хүч хэмнэлтийн тухай болон холбогдох хууль тогтоомжийг шинэчлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг

 2.    Байнгын хороодын ажлын хэсэг:

a.    “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсэг

b.    “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн бүтээн байгуулалтын ажлыг шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлыг хэсэг /АҮББХ-ны 01 дүгээр тогтоол/

c.     Үйлдвэрлэл технологийн паркуудыг хөгжүүлэх бодлого, холбогдох хууль тогтоомжуудын хэрэгжилт болон үйл ажиллагаатай танилцах, холбогдох санал, дүгнэлт гаргах шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг /АҮББХ-ны 08 дугаар тогтоол/

d.    Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэх гишүүний чуулганы ажиллагаанд оролцох журмын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг /ЁЗДБХ – 02 дугаар тогтоол/

e.    Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилт болон Монгол Улсын Ёс зүйн хороо, Ёс зүйн дэд хороодын бие даасан, хараат бус ажиллах нөхцөлийг хангах эрх зүйн орчныг сайжруулах санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг /ЁЗДБХ-ны 04 дүгээр тогтоол/

 Парламентын бүлэг

2.JPG

·         Монгол-Арабын Нэгдсэн Эмиратын парламентын бүлгийн гишүүн /МПБ-01/49 захирамж/

·         Монгол-Италийн парламентын бүлгийн гишүүн /МПБ-01/20 захирамж/

·         Монгол-Катарын парламентын бүлгийн гишүүн /МПБ-01/19 захирамж/

·         Монгол-Монакогийн парламентын бүлгийн гишүүн

·         Монгол-Румыны парламентын бүлгийн гишүүн /МПБ-01/09 захирамж/

·         Монгол-БНСУ-ын парламентын бүлгийн гишүүн/МПБ-01/07 захирамж/

·         Монгол-Хятадын парламентын бүлгийн гишүүн /МПБ-02/05 захирамж/

 Лобби бүлэг

·         Ахмадын эрхийг хамгаалах лобби бүлэг

·         Монгол Улсын Их Хурлын Хиймэл оюун ухаан (Artificial Intelligence) болон Их өгөгдөл (Big Data) –д суурилсан Хиймэл оюун ухаант технологийг хэрэглээнд нэвтрүүлэх, нутагшуулах, төрийн бодлогыг боловсронгуй болгох, хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор мэргэжил арга зүйн зөвлөгөө үзүүлэх орон тооны бус зөвлөл, судалгааны лобби бүлэг

·         Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг дэмжих лобби бүлэг

Бие даан санаачилж, боловсруулсан хууль, тогтоолын төслүүд

3.jpg

·         Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төсөл (2026.06.22-ны өдөр өргөн барьсан)

·         “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төсөл

1/”Оюу толгой” ХХК-ийн экспортолж буй зэсийн баяжмал дах үйлдвэрлэлийн ач холбогдолтой дагалдах металлуудыг нэр, агуулга, хэмжээгээр нь бүрэн, гүйцэд тогтоох

2/зэсийн баяжмал дах үйлдвэрлэлийн ач холбогдолтой дагалдах металлуудаас Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг “Ашигт малтмалын тухай хууль”-ийн 47 дугаар зүйлийн 47.5-д заасны дагуу нэмэгдүүлж тооцох нөхцлийг бий болгож, Хөрөнгө оруулалтын гэрээнд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төсөл (ЗГ-аас 30 хоногт ямар нэгэн санал ирээгүй, Dparliament-д байршуулсан).

 Хамтран боловсруулж, өргөн барьсан хууль, тогтоол, түр хороодын төслүүд

4.jpg5.jpg

·         Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Б.Баярбаатар нарын гишүүдийн хамт 2024.08.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/

·         Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (Ч.Лодойсамбуу нарын гишүүдийн хамт 2024.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн)

·         Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (Ц.Мөнхтуяа нарын гишүүдийн хамт 2025.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн)

·         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдон дагалдах хуулиудад өөрчлөлт оруулах тухай (О.Амгаланбаатар нарын гишүүдийн хамт 2025.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн)

·         Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (О.Амгаланбаатар нарын гишүүдийн хамт 2025.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн)

·         “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төсөл (О.Саранчулуун нарын 24 гишүүдийн хамт 2025.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн)

·         Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (Б.Түвшин нарын 41 гишүүдийн хамт 2025.05.09-ний өдөр өргөн мэдүүлсэн)

·         Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай (Ж.Баярмаа нарын гишүүдийн хамт 2026.03.30-ны өдөр өргөн барьсан)

·         Хянан шалгах түр хороо байгуулах тухай (Х.Баасанжаргал нарын гишүүдийн хамт 2026.05.05-ны өдөр өргөн барьсан)

·         Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай (Б.Пунсалмаа нарын гишүүдийн хамт 2026.05.07-ны өдөр өргөн барьсан)

·         Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай (М.Энхцэцэг нарын гишүүдийн хамт 2026.05.27-ны өдөр өргөн барьсан)

·         Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хууль /Д.Ганмаа нарын гишүүдийн хамт 2026.05.29-ний өдөр өргөн барьсан/

·         Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд нэмэлт оруулах тухай (С.Одонтуяа нарын гишүүдийн хамт 2026.05.29-ний өдөр өргөн барьсан)

·         Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай (О.Амгаланбаатар нарын гишүүдийн хамт 2026.05.29-ний өдөр өргөн барьсан)

·         Дулаан хангамжийн тухай (М.Энхцэцэг нарын гишүүдийн хамт 2026.07.02-ны өдөр өргөн барьсан)

·         Хянан шалгах түр хороо байгуулах тухай (М.Мандхай, Ө.Шижир нарын гишүүдийн хамт өргөн барьсан).

Гадаад томилолт

6.jpg

2024 онд 3 удаа.

1.    2024.09.23-25 Төрийн айлчлал – АНУ, New York – НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79-р чуулган

2.    2024.11.28-12.02 Казахстан Улсын “Катко” компанийн ураны уурхайн үйл ажиллагаатай танилцсан.

3.    2024.12.19-25 ОХУ – Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааны Монгол-Оросын засгийн газар хоорондын комисс-ын 25-р хурал

2025 онд 7 удаа.

7.jpeg

4.    2025.02.12-19 Япон Улс – ГБХНХЯ болон Жайкатай хамтарсан ахмад настны асрамж, халамжийн үйлчилгээний эрх зүй, зохион байгуулалт, санхүүжилт, хууль тогтоомжийн чиг хандлага, урт хугацааны асаргааны даатгалын тогтолцоо зэргийг судлах судалгааны ажил

5.    2025.03.09-14 Төрийн айлчлал. Чех, Польш

6.    2025.04.19-25 АНУ, Вашингтон – Сангийн сайд бүрэлдэхүүний хамт дэлхийн банк, ОУ-ын валютын сангаас зохион байгуулсан 2025 оны жилийн уулзалт

7.    2025.05.08-15 Итали, Венец – Монгол-Италийн парламентын бүлгийн гишүүний хувиар “Венецийн Биеннале” урлагийн фестивальд оролцож, хот байгуулалтын архитектур, төлөвлөгөөний талаар туршлага судлах

8.    2025.11.04-09 БНСУ – Ардчилсан намын бүлгийн удирдлага болон гишүүдийн хамт Солонгол Улсад ажиллаж, амьдарч, сурч буй иргэдтэй уулзаж, уулзалтаас гарсан саналуудыг Үндэсний Ассамблейн дарга Ү Тон Шиг-т танилцуулав.

-       Визний журмыг хөнгөвчлөх асуудал (60,000 орчим иргэдийн 17,000 орчим нь визний хугацаа хэтэрсэн)

-       МУ-ын 10 аймагт хэрэгжиж буй дулааны станцын төслийг үргэлжлүүлэх

-       Солонгост төрсөн хүүхэд бүрт төрийн үйлчилгээ, халамжид хамрагдах боломжийг бүрдүүлэх хуулийн төсөл санаачлах (?) хэлэлцэх (?) (хууль ёсны эсвэл хууль бус оршин суугч эсэхээс үл хамааран)

9.    2025.11.30-12.05 Төрийн айлчлал – Итали (Монгол-Италийн парламентын бүлгийн гишүүдийн хамт

10.  2025.12.14-17 БНСУ – Монгол-Солонгосын парламентын бүлгийн гишүүдийн хамт.

-       Солонгос Улсад төрж, амьдарч буй 6 хүртэлх насны бүх хүүхдийг албан ёсны оршин суугчийн статустай болгож, тухайн улсын төрийн бүх үйлчилгээнд хамрагдах боломжийг бүрдүүлэх

-       Үүнтэй холбоотойгоор ирэх хаврын чуулганаар ХХНББХ-нд тогтоол гаргуулж, Солонгосын Ассамблейд танилцуулна.

2026 онд 2 удаа.

8.jpeg9.jpg10.jpg

1.    2026.06.25-06.30 БНХАУ-ын Ляонин мужид зохион байгуулагдсан Мөнгөн эдийн засгийн (Silver Economy) үзэсгэлэн, олон улсын хуралд оролцлоо.

БНХАУ-ын Ляонин муж болон Бэньши хотын холбогдох байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж, туршлага солилцох, мэргэжилтэн бэлтгэх, хамтарсан төсөл хэрэгжүүлэх, цаашлаад Монгол Улсад ахмад настны хөгжлийн, асаргаа үйлчилгээний болон идэвхтэй насжилтыг дэмжсэн жишиг төв байгуулах чиглэлээр хамтран ажиллах боломжийг хэлэлцэв.

Монгол -Хятадын найрамдлын нийгэмлэгүүдийн хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

2.    2026.07.19-07.25 Швейцарын Val Fleuri ахмад настны асрамжийн төвтэй танилцаж, санхүүжилтийн тогтолцоо, эрүүл мэндийн даатгал, төрийн дэмжлэг болон иргэн, хувийн хэвшлийн оролцоо зэргийг судаллаа.

Төсвийн хөрөнгөөр биш, өөрийн зардлаар.

Сайн хууль кабинетад биш, бодит туршлага дээр бүтдэг. Тиймээс миний бие Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийг илүү бодит туршлага, шийдэлд үндэслэн боловсруулахын тулд олон улсын ахмад настны асрах үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж байгаа.

Эдгээр томилолтыг улсын төсвөөс санхүүжүүлээгүй бөгөөд бүх зардлаа хувийн эх үүсвэрээс өөрөө хариуцан ажиллаж байна.

Онцлох гол ажлууд

№

Сэдэв

Хийсэн ажил

1

Асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр судалж, санал дүгнэлт гаргах шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлыг хэсэг

11.JPG12.jpg

1.1 Монгол улсад ахмад настан буюу хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд асрах үйлчилгээг үзүүлж буй Батсүмбэрийн асрамжийн газар, Асралт хүүхдүүд ТББ, Тереза эх асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцлаа, асуудал бэрхшээл, түүнийг шийдэх шийдвэрийн талаар ярилцаж, санал солилцлоо.

1.2 2025.01.01-ээс ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан ахмад настны хувилбарт асрах үйлчилгээг амжилттай хэрэгжүүлж, дотоод зохион байгуулалт, менежмент, хүний нөөц, санхүүжилт болон төр, хувийн хэвшил хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар 5 улсын харьцуулсан судалгааг хийлээ.

1.3 Асрах үйлчилгээний ажлын хэсэгт оролцож удирдамж, төлөвлөгөө баталж, шаардлагатай судалгааг мэргэжлийн судлаачид болон байгууллагаас авлаа.

2

“Асрах үйлчилгээний тухай хууль”-ийн төслийг боловсруулахтай холбоотой хийгдсэн ажил, уулзалтууд

13.jpeg14.jpeg15.jpg16.jpg17.jpeg

2.1    Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яам болон Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллага (Жайка) – ын хамт Япон улсын ахмад настны асрамж, халамжийн үйлчилгээ, урт хугацааны асаргааны даатгалын тогтолцоог судлах зорилго бүхий туршлага судлах аялал

2.2    Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч хатагтай Шэннон Коулингийг хүлээн авч уулзаж, Ахмад настны асрахуйн хуулийн төслийн талаар ярилцав. Тэд манай улсын ахмадын асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх анхдагч хуулийн төслийг боловсруулахад техникийн туслалцаа үзүүлэх, тусгай мэргэжилтнүүдийг холбох боломжтой гэлээ.

2.3    “Асрах үйлчилгээний тухай” анхдагч хуулийн төсөл боловсруулах ажлын явц:

- Ахмад настны асрамжийн үйлчилгээнд төр-хувийн хэвшлийн түншлэлийг зохицуулах нарийн зохицуулалтуудыг тусгах зорилгоор мэргэшсэн хуулийн фирмтэй хамтран ажиллаж байна.

- Асрахуйн эдийн засаг болон ахмад настны асрамжийн асуудлаар Азийн хөгжлийн банкны эксперттэй хамтран ажиллах хүсэлт гаргасан.

- Энэ хууль нь зөвхөн ахмад настанд бус, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон асрамж шаардлагатай бусад иргэдэд ч хамааралтай гэдгээрээ онцлогтой.

- Олон улсын туршлагаар, зарим улсад нийгмийн даатгалын шимтгэлийн 1–3% нь асрамжийн үйлчилгээнд зориулагддаг жишгийг судалж, манай улсын нийгмийн даатгалын багц хуульд тусгах талаар мөн хэлэлцэж байна.

- Хуулийн төслийн хэлэлцүүлэг

2.4    Түнхэл тосгоны ахмадууд болон иргэдтэйгээ уулзаж, “Асрах үйлчилгээний тухай” хуулийн төсөлтэй холбоотойгоор ахмадын хувилбарт асрах үйлчилгээний улсын жишиг төв байгуулах ажлын эхлэлийг тавив.

2.5    ЖАЙКА-ийн шинэ суурин төлөөлөгч Араи Рина болон ЖАЙКА-ийн гэрээт зөвлөх, судалгааны багийн гишүүн Кумико Нишимура нартай уулзлаа.

Уулзалтын гол зорилго:

1.    “Асрах үйлчилгээний тухай” бие даасан хуулийн төсөл

2.    Ахмад настны жишиг асрамжийн төв байгуулах тухай.

2.6    Асрах үйлчилгээний бодит амьдралд тулгарч буй асуудлыг шийдэхийн тулд салбарынханы дуу хоолойг хамгийн түрүүнд зайлшгүй сонсох ёстой. Тиймээс, Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг санаачлан, уг хуулиар ямар бодит асуудлыг шийдэх, ямар өөрчлөлт авчрах талаар салбарын төлөөллүүдтэй уулзалт, хэлэлцүүлэг хийж байна.

Энэ хүрээнд “Happy flowers”, “Зөв найзууд” НҮТББ, “Lilo care”, “DTM Home care”, “Ачлал Номуун” зэрэг асаргааны үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудын үүсгэн байгуулагчидтай уулзаж, энэ салбарын өдөр тутамд тулгарч буй бэрхшээл, эрх зүйн орчны дутагдал, цаашид зайлшгүй шийдэх шаардлагатай асуудлуудын талаар нээлттэй санал солилцлоо.

2.7    Асрах үйлчилгээний тухай хууль яагаад зайлшгүй хэрэгтэй вэ гэдгийг зөвхөн тоо баримтаар бус, бодит амьдрал дээр тулгарч буй үнэн нөхцөлөөр харуулах нь чухал гэж би үздэг.

Тиймээс би Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төсөл боловсруулах хэрэгцээ, шаардлагыг иргэдийн өдөр тутмын амьдрал, асран хамгаалагчид болон салбарт ажиллаж буй хүмүүсийн бодит нөхцөл байдалд тулгуурлан харуулсан баримтат цуврал нэвтрүүлгийг санаачлан бэлтгэж байгаа.

Энэхүү баримтат цувралаар дамжуулан асрах үйлчилгээний эрх зүйн орчин ямар бодит асуудалтай тулгарч байгааг, яагаад шинэ хууль шаардлагатай болсон шалтгааныг ил тод харуулж, хууль бодит хэрэгцээн дээр суурилах ёстой гэдэг ойлголтыг олон нийтэд хүргэхийг зорьсон.

3

Ахмадуудыг чиглэсэн ажил

18.jpg19.jpeg

3.1 Ахмадуудынхаа хүсэлтээр “Ахмадын өдөр өнжүүлэх төв” -үүдийг зохион байгуулж, сургалт, соён гэгээрүүлэх, эрүүл мэндийн хөнгөн үйлчилгээ авах, гол нь олуулаа хөгжилдөж цагийг өнгөрүүлэх төслийн саналыг Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын Сайдад уламжиллаа.

3.2 Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөгжлийн хөтөлбөр хамтарсан “Бид эмэгтэйчүүд” сэдвийн хүрээнд орон нутагт шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийг дэмжих чуулга уулзалт 2025 оны 05 сарын 21, 22-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү чуулга уулзалтын салбар хуралдааны "Эрүүл мэнд" сэдвийн хүрээнд АХМАД НАСТНЫ АМЬДРАЛЫН ЧАНАР-ын талаар илтгэл тавьж, эрүүл мэндийн салбарын эмэгтэйчүүдтэйгээ санал солилцлоо.

3.3 Монгол Улсын Хүний Эрхийн Үндэсний Комисс зохион байгуулсан "ИДЭВХТЭЙ НАСЖИЛТ - Ахмадад ээлтэй нийгмийг бүтээх нь" Ази, Номхон далайн бүсийн форумд оролцов.

Энэхүү форумаар ахмад настны хүний эрхийн тухай НҮБ-ын заавал биелэх хэм хэмжээ тогтоох баримт бичгийг дэмжих Улаанбаатарын уриалга батлах юм.

3.4 “Нээлттэй парламент: Эксперт” хөтөлбөр

Ахмад үеийн мэдлэг, туршлагыг төрийн бодлогод тусгаж, үе хоорондын залгамж холбоог бэхжүүлэх зорилготой уг хөтөлбөрт 122 ахмад хүсэлт гаргаснаас эхний ээлжинд 15 ахмадыг сонгон шалгаруулж УИХ-ын 14 гишүүнтэй хамтран ажиллахаар болсон.

Миний хувьд эдийн засгийн ухааны доктор Д.Дуламсүрэн зөвлөхтэй хамтран ажиллаж эхэлсэн.

3.5 Ахмадуудын тэтгэврийг нэмэгдүүлэх, доод хэмжээг 1,5 сая болгох бүрэн боломжтой гэж тууштай дугарсаар, шийдлийг хайсаар байна.

Жишээ нь:

-       Төсөвт арилжааны банкуудад хүүгийн татаас нэрээр 280 тэрбум төгрөг тусгагдсан нь анхаарал татаж байна. Энэ мөнгийг банкуудад бус ахмад настны тэтгэврийн нэмэгдэл, дэмжлэгт чиглүүлэх нь илүү шударга, илүү хэрэгцээтэй

-       “Нүүрсний хулгайн асуудлыг хянан шалгах түр хороо байгуулах” санаачлагыг дэмжиж гарын үсгээ зурав.

-       Оюу Толгой ХХК-ийн үйл ажиллагаанд “Ашигт малтмалын тухай хууль”-ийн 47.5-д заасны дагуу өсөн нэмэгдэх АМНАТ буюу эзний төлбөрийг нэмэгдүүлж тооцох нөхцлийг бий болгож, Хөрөнгө оруулалтын гэрээнд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах тухай “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолын төслийг санаачилсан. Ингэснээр Ахмадын тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая болгох бүрэн боломжтой.

-       Ахмадын тэтгэврийг шударга, бодитой нэмэгдүүлэх дараах шаардлага, саналыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирт албан бичгээр хүргүүлэв:

2026 онд хэрэгжүүлэх тэтгэвэр нэмэгдүүлэх аргачлалд инфляцын нөлөөг бүрэн тусгах,

Бага тэтгэвэртэй ахмадуудад илүү дэмжлэг үзүүлэх, тэтгэврийн зөрүүг үе шаттай арилгах бодлогыг тусган ажиллах

3.6 Олон улсын ахмадын өдөр хамтран ажиллаж буй “Нээлттэй парламент: Эксперт-2025” хөтөлбөрийн ахмад экспертүүдтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсов.

3.7 УИХ-ын чуулганаар “Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг хэлэлцэх үеэр

Ерөнхий сайд Г.Занданшатар:

“Ахмадуудынхаа тэтгэврийг хувиар бус, мөнгөн дүнгээр нэмэгдүүлнэ.

Бага тэтгэвэр авч буй ахмадуудынхаа тэтгэврийг илүү нэмэх чиглэл баримтална.”

хэмээн чуулганы танхимд мэдэгдсэн билээ.

Энэ бол маш удаан хугацаанд тууштай ярьж, тэмцэж ирсэн миний байр суурь, итгэл үнэмшлийн үр дүн юм.

3.8 АХМАД НАСТАНД ҮЗҮҮЛЭХ ТУСЛАМЖИЙН ТОГТОЛЦООНЫ ХӨГЖИЛ

Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Ахмад настанд үзүүлэх тусламж, үйлчилгээний тогтолцоог хөгжүүлэх нь” төслийн хүрээнд зохион байгуулагдсан уулзалт, хэлэлцүүлэгт оролцов.

3.9 Тэтгэврийн шударга тогтолцооны талаарх байр сууриа хуваалцаж, ахмадуудын санал бодлыг шууд сонсдог уулзалтуудыг би тогтмол зохион байгуулж байна.

Надад тэтгэвэр бол тоон үзүүлэлт биш — хүний амьдрал, хөдөлмөрийн үнэт түүх. Тиймээс доод тэтгэврийг амьжиргааны бодит өртөгтэй уялдуулах, олон жилийн хөдөлмөрийн үр шимийг шударга үнэлэх нь миний баримталж буй гол зарчим юм.

4

Залуучуудын боловсролыг чиглэсэн ажил

4.1 ХБНГУ-ын Тюринген мужид мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх төсөл хэрэгжүүлэгч Германы зочид төлөөлөгчид болон "Хөгжил, мэргэжлийн чиг баримжаа, боловсрол олгох төв" -ийн мэргэжилтэн, төлөөллүүдийг хүлээн авч уулзсан.

НИХТ -р ажиллаж байхдаа эхлүүлсэн Герман улсад нарийн мэргэжил эзэмшингээ мэргэжлээрээ цалинтай ажиллах хосолсон сургалтын Төсөл маань 4 дахь жилдээ амжилттай явагдаж байна.

Энэхүү төслийн хүрээнд Монгол залуус үнэ төлбөргүй зуучлалын үйлчилгээ авахаас гадна Герман улсад цалинтай, тэтгэлэгтэй суралцах боломжтой юм.

Өнөөдөр 100 гаруй залуус тус улсыг зорьжээ.

5

Иргэдтэй хийсэн уулзалт

20.jpeg21.JPG22.jpeg

5.1 Баянгол дүүргийн хороодод ажиллаж, УИХ-аас баталсан хууль тогтоомж, улсын эдийн засгийн хөгжилд түлхэц болохуйц хөдөлгөсөн мега төслүүд, улс хоорондын гэрээ хэлэлцээрийн талаар танилцуулж, санал солилцов.

5.2 Баянгол дүүргийн 1000 гаруй ахмадуудаа Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

2020–2024 онд Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгчөөр Баянгол дүүргээс сонгогдон ажиллаж байсан хүний хувьд дүүргийнхээ иргэдтэй, ахмад үеийнхэнтэйгээ үргэлж нягт холбоотой байхыг чухалчилдаг.

Уулзалтын үеэр:

Хийж хэрэгжүүлж буй ажлууд

Санаачлан боловсруулсан Асрах үйлчилгээний анхдагч хуулийн төсөл

Ахмад настны хамгаалал, тэтгэврийн шударга тогтолцооны талаар

Одоо үргэлжилж буй холбогдох судалгаа, бодлогын ажлуудыг дэлгэрэнгүй танилцууллаа.

5.3 УИХ-ын “Нээлттэй парламент” санаачлагын хүрээнд Иргэдтэй уулзах танхимд ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо.

6

Гэр бүл, эмэгтэйчүүдийг чиглэсэн уулзалт

6.1 Гэр бүл хамгаалал, шийдэл үндэсний хэлэлцүүлэг

Төрийн бодлого “Залууст боломж-Ахмадад халамж” болж чиглэх ёстой

Манай улсад арван төрлийн гэр бүл байгаагаас 204 нийлмэл гэр бүл байна. Нийлмэл гэр бүл гэдэг нь гурав буюу түүнээс дээш гэр бүл нэг гэрт амьдарч байгааг хэлдэг.

Нийлмэл гэр бүлд эрх нь хамгийн их зөрчигдөж байгаа хүмүүс бол ахмадууд. Ахмадууд тусдаа, аз жаргалтай, тайван амьдрах ёстой

6.2 Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн чуулган (WWEF 2025) эхэллээ.

“Inspire – Impact – Invest” уриан дор зохион байгуулагдаж буй энэхүү чуулганд би Монголынхоо төлөөлөл болж оролцож байгаадаа баяртай байна. Энэ бол зөвхөн бизнесийн тухай яриа биш, эмэгтэйчүүдийн манлайлал, хамтын ажиллагаа, шинэ боломжийн тухай өргөн хүрээтэй хэлэлцүүлэг юм.

7

Хүүхдийн эрхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ын төслийг боловсруулах, хууль тогтоомжийг Хүүхдийн эрхийн конвенцэд нийцүүлэх чиглэлээр санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлыг хэсэг

23.jpg

7.1 Хүүхдийн эрхийг хамгаалах талаар өнөөгийн нөхцөл байдал, хуулийн хэрэгжилт, хэрэгцээ шаардлагын талаар мэргэжлийн байгууллага, судлаачдаас мэдээлэл авч цаашид шийдэх арга хэмжээ, сайжруулах үйл ажиллагаа бодлогын талаар хэлэлцэв.

7.2 НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлантай уулзаж, хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаатай танилцахаас гадна цаашид хэрхэн хүүхдийн эрхийг хамгаалах талаар хамтран ажиллаж болох талаар санал солилцлоо. Үүнд тусгайлан хүүхдийн хүчирхийлэл, хамгаалах байрны эрх зүйн орчин, хүртээмж болон  Монгол Улсад агаар, ус, хөрсний бохирдлын улмаас хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх байнга зөрчигдөж, үүний улмаас бага насны хүүхдийн хорт хавдрын өвчлөл нэмэгдэж буйг дурдаад, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Цусны эмгэг, хавдар судлалын тасгийг өргөжүүлэх, мөн хүүхэд хамгааллын төвийн орчин, нөхцөлийг сайжруулахад анхаарч ажиллах шаардлагатай байгааг онцлов.

7.3 УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа болон УИХ-ын эмэгтэй гишүүдийн хамт Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай танилцлаа. Цаашид ЭХЭМҮТ-ийн үйл ажиллагаа тогтвортой, үйлчилгээний чанар улам сайжирч, үйлчлүүлэгчдэд эрүүл, аюулгүй орчинд үйлчлүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээг хүртээмжтэй, тогтвортой, чанартай байлгах чиглэлээр УИХ-ын эмэгтэй гишүүдтэй хамтран тууштай ажиллахыг зорьж байна.

8

Үндэсний баялгийн сан

24.jpeg

8.1 УИХ-ын гишүүний бүрэн эрхийн нэг болох хяналт тавих үндсэн үүргийнхээ хүрээнд "Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг дэмжих” бодлогын дэмжлэг үзүүлэх, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих лобби бүлэг байгуулах санаачилга гарган УИХ-ын даргад хүсэлтээ хүргүүллээ.

8.2 Үндэсний баялгийн сангийн тухай хуульд шинэчлэл зайлшгүй хэрэгтэй!

Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т заасанчлан газрын хэвлийн баялаг ард түмний мэдэлд байх ёстой. Үр өгөөжийг нь зөвхөн өнөөдөр бус, ирээдүй үе бүр тэгш хүртэхийн тулд дараах өөрчлөлт шаардлагатай гэж үзэж байна:

Нэгдсэн бодлого – Ирээдүйн өв, Хуримтлал, Хөгжлийн сангуудыг нэг бодлогоор удирдах

Засаглал ба ил тод байдал – 30 тэрбум $-ын орлогоос 1% хуримтлуулсан алдааг давтахгүй байх

Хөрөнгийн менежмент – Мэргэшсэн компани удирдаж, бодлогыг УИХ тогтооно

Хөрөнгийг өсгөх зарчим – Халамжийн зарлага бус, урт хугацааны өгөөж бий болгох

Иргэдийн хүртээмж – Шууд хувьцаа тараах бус, нэгж эрхийн тогтолцоо бий болгох

Төрийн өмчит компанийн засаглал – Ил тод, олон улсын жишигт нийцсэн байх

9

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангах талаар хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал, дүгнэлт боловсруулах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг

9.1 Хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангахад учирч буй саад бэрхшээл, одоогийн хуулийн хэрэгжилт болон цаашдын хэрэгцээ шаардлагын талаар мэргэжлийн байгууллагуудын төлөөллүүдтэй уулзлаа.

9.2 Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Тус хуулийн төсөлд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хасахаар зохицуулжээ. УИХ-аас 2020 онд Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд “худал мэдээлэл тараах” гэмт хэргийг нэмэлтээр оруулсан ба энэ гэмт хэрэг нь “нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан” гэж объектив талын шинжээр тодорхойлогдсон нь 2002 оны Эрүүгийн хуульд байсан “гүтгэх” гэмт хэргээс өргөн агуулга, хүрээг хамарч байна. Дээрх нэмэлтээр уг гэмт хэргийг “олон нийтэд тараасан бол” гэж объектив талын шинжээр нь тодорхойлж, субьектив талын шинжийг бүрхэгдүүлэн, худал мэдээлэл нь “гутаасан, гутаах” зорилго, агуулга, шинжтэй байх эсэхийг бүрэн гүйцэд тодорхойлолгүй орхигдуулж, нэр томьёо, ойлголтын зөрүүтэй байдал үүсгэсэн байна хэмээн хууль санаачлагчид тодотголоо.

9.3 Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай үндэсний зөвлөгөөн, үйл ажиллагаагаар дамжуулан өөрийн байр суурийг илэрхийлж байна.

10

“Тавантолгой түлш” ХХК-ний үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх үүрэг бүхий ажлын хэсгээс гаргасан санал, дүгнэлт

25.jpg26.jpg

10.1 “Тавантолгой түлш” ХХК-ийн “Сайжруулсан шахмал түлш”-ний одоо мөрдөж байгаа MNS 5679:2022 стандарт нь ахуйн хэрэглээний шахмал түлшний олон улсын нийтлэг жишгийг хангахгүй байгаа тул “Ахуйн хэрэглээний шахмал түлш: Техникийн шаардлага” нэршлээр шинэ стандарт нэн даруй боловсруулж батлан, хэрэглээнд нэвтрүүлж, аж ахуйн нэгжүүд энэхүү стандартын дагуу зах зээлийн зарчмаар чөлөөтэй өрсөлдөх боломж бүрдүүлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгох;

10.2 “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас эргэн төлөгдөх нөхцөлтэй, зээлээр санхүүжүүлсэн 1.5 их наяд төгрөгийг эргүүлэн төлж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хохирол, алдагдлыг барагдуулах арга хэмжээ авахыг “Тавантолгой түлш” ХХК-д үүрэг болгох;

10.3 Засгийн газрын шийдвэрээр тодорхойлогдсон зорилтот үр дүндээ хүрээгүй, цаашид хүрэх эсэх нь тодорхойгүй, 2024.12.31-ний байдлаар 905.8 тэрбум төгрөгийн хуримтлагдсан алдагдалтай, санхүүгийн болон үйлдвэрлэл технологийн чадваргүй, энэ байдлаар үргэлжлүүлэн ажиллах боломжгүй “Тавантолгой түлш” ХХК-ийн өмчлөл, бүтэц, менежментийн оновчтой хувилбарыг судалж, олон нийтийн хяналттай, нээлттэй хувьцаат компани болгож өөрчлөн байгуулах, эсхүл татан буулгах хувилбаруудаас аль үр дүнтэйг сонгон шийдвэрлэхийг холбогдох байгууллагуудад үүрэг болгох;

10.4 Улс, орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрүүдийн хүрээнд “Тавантолгой түлш” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой Нүүрс баяжуулах үйлдвэр, Хагас коксын үйлдвэр, Нунтаг кокс бэлтгэн нийлүүлэх төсөл гэх мэтээр санхүүжүүлсэн нийт хөрөнгийн зарцуулалтыг холбогдох хууль хяналтын байгууллагаар шалгуулж, улс, байгууллагад эд хөрөнгө, санхүүгийн аливаа хохирол, алдагдал, өр төлбөр учруулсан нь тогтоогдвол буруутай этгээдүүдээр нөхөн төлүүлэх арга хэмжээ авах.

Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,