Монгол Улсын хөгжлийн нэг тулгуур нь хөдөө аж ахуйн салбар. Тэр дундаа төвийн бүс бол манай орны хүнсний үйлдвэрлэл, газар тариалан, эрчимжсэн мал аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, инновацын гол бүс нутаг юм. Тиймээс энэ салбарт гол анхаарлаа хандуулж ажиллав. Тодруулбал, хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, дотоод үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих, экспортын өрсөлдөх чадварыг сайжруулах чиглэлээр цогц бодлогын арга хэмжээнүүдийг хэрэгжүүллээ.

“Хүнсний хувьсгал”, “Атрын IV аян”, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн, “Атрын IV аян” зэрэг бодлогын томоохон хөтөлбөрүүдийг эхлүүлж, үр дүнд нь хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийн салбар эдийн засгийн өсөлтийг дэмжсэнээр эдийн засаг 2025 онд 5.9 хувийн өсөлттэй гарсан билээ. Энэхүү өсөлтийн 3.4 нэгж хувийг хөдөө аж ахуйн салбар дангаараа бүрдүүлсэн нь бодлогын оновчтой шийдвэр эдийн засгийн өсөлтөд хэрхэн нөлөөлж болдгийг харуулсан юм. Бодлогын үр дүнд үйлдвэрлэл нэмэгдэж, орон нутагт эдийн засгийн идэвхжил эрчимжсэнээр 48 мянган шинэ ажлын байр бий болсон нь салбарын нийгэм, эдийн засагт үзүүлж буй үр нөлөөг харуулах томоохон үзүүлэлт боллоо.
Улаанбуудай, малын тэжээлийн импортын татварыг сэргээв
Дотоодын газар тариалан, гурил үйлдвэрлэгчдээ хамгаалах зорилгоор Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг 2025 Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, батлуулав.Монгол Улсын Их Хурал 2024 онд улаанбуудайн гурил болон малын тэжээлийг гаалийн албан татвараас чөлөөлөх шийдвэр гаргасан. Үүний үр дүнд ОХУ-аас татваргүй улаанбуудайн гурил, малын тэжээл их хэмжээгээр импортлогдож, дотоодын тариаланчид болон гурил үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн юм.Иймээс дотоодын аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчдээ хамгаалах, хүнсний хангамж, аюулгүй байдлыг бэхжүүлэх зорилгоор дээрх хуулийн хүчингүй болгох хуулийг санаачилж, газар тариалангийн салбарын тогтвортой хөгжлийг хамгаалсан.

Тариалангийн эргэлтийн талбай 71.2 мянган га-гаар нэмэгдэв
Газар тариалангийн тогтвортой хөгжлийг дэмжих, бүтээмжийг нэмэгдүүлэх, дэвшилтэд технологи нэвтрүүлэх, төвийн бүсийг хөдөө аж ахуйн жишиг бүс болгон хөгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “Атрын IV аян”-ыг зарлаж, 2025 онд хэрэгжүүлж эхлэв.Аяны хүрээнд Төв аймгийн 137 иргэн, аж ахуйн нэгж 24.47 тэрбум, Сэлэнгэ аймгийн 224 иргэн, аж ахуйн нэгж 41.41 тэрбум, Дархан-Уул аймгийн 104 иргэн, аж ахуйн нэгж 62.27 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдсан. 13.5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр төвийн бүсийн зарим сумд төмс, хүнсний ногооны зоорь байгуулах, өргөтгөх боломжтой болсон бөгөөд энэ онд ашиглалтад орох юм.Аян хэрэгжиж эхэлснээр тариалангийн эргэлтийн талбай 71.2 мянган га-гаар нэмэгдэж, улсын хэмжээнд 1,033.2 мянган га-д тариалалт эрхлэх боломж бүрдээд байна.
“Хүнсний хувьсгал”-аар 2500 аж ахуй нэгжийг дэмжиж, өндөгний хэрэгцээгээ дотоодоос 100 хувь хангадаг болов
“Ковид-19” цар тахлын үеэр Монгол Улс хилээ дахин нэг сар хаасан бол дотоодын хүнсний хангамжид ноцтой эрсдэл үүсэж, хүнсээ картаар авах хэмжээнд хэмжээнд хүрсэн гэдэг үнэлгээг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа хийж байв. Иймээс өргөн хэрэглээний гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэдэг, стратегийн хүнсний хангамжаа өөрөө бүрдүүлдэг болох шаардлагатай гэж үзэн “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнийг Төрийн тэргүүн санаачлан хэрэгжүүлсэн. Энэхүү хөдөлгөөний хүрээнд 2500 гаруй аж ахуйн нэгж 1.3 их наяд төгрөгийн урт хугацаатай, бага хүүтэй, хөнгөлөлттэй санхүүжилтэд хамрагдсан.

Хүнсний салбарын үйлдвэрлэлийн хүчин чадал дунджаар хоёр дахин өсөж, 53 үйлдвэр шинээр ашиглалтад орсон. 1000 гаруй шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэгдэж эхлээд байгаа юм. Тухайлбал, өндөгний үйлдвэрлэлд бодит ахиц гарч, дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах хэмжээнд хүрсэн.
Төвийн бүсийн жижиг, дунд үйлвэрлэл эрхлэгчдэд 34.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгов
Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг бодлогоор дэмжих, орон нутгийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, ажлын байрыг хадгалах, шинээр бий болгоход онцгой анхаарч ажиллав. Энэ хүрээнд ЖДҮХС-ийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийг орон нутагт чиглүүлж, хөрөнгө оруулалт, үйл ажиллагааг дэмжих бодлого хэрэгжүүллээ. Үүний үр дүнд Төвийн бүсийн аймгуудад 2025 онд нийт 34.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Төвийн бүсийн хэмжээнд 952 шинэ ажлын байр бий болж, 783 ажлын байрыг тогтвортой хадгалсан нь орон нутгийн эдийн заса, хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн бодит үр дүн болсон юм.
Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолборын ажлыг эхлүүлэв
Төвийн бүсийн Хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн технологийн цогцолборыг Дархан-Уул аймагт байгуулах ажил эхлээд байна. Тус цогцолбор нь хүнс, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, инновац, технологи, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг нэг дор төвлөрүүлсэн Монгол Улсын анхны үндэсний хэмжээний үйлдвэрлэлийн шинэ төв болно. Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг анхан шатнаас нь гүн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. Түүнчлэн жижиг дунд, үйлдвэрүүдийн хамтын ажиллагааг дэмжиж, кластер хөгжлийн тогтолцоог бий болгох ач холбогдолтой. Цогцолбор ашиглалтад орсноор бүсийн эдийн засгийн өсөлтөд томоохон түлхэц үзүүлэх юм.
Эдийн засаг, хөгжлийн яамны сайдын хувиар хийж, хэрэгжүүлж буй ажлууд
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар томилогдож, Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, бүсчилсэн хөгжлийн бодлогыг эрчимжүүлэх, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, стратегийн томоохон төслүүдийг урагшлуулах, экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Тухайлбал, Монгол Улсын зээлжих зэрэглэл тогтвортой өсөж, гадаад валютын албан нөөц 8.4 тэрбум ам.доллар буюу түүхэн дээд хэмжээнд хүрч, экспортын орлого нэмэгдэх зэрэг эерэг үзүүлэлтүүд гарлаа.
“Чөлөөлье” үндэсний санаачилга 100 хоногт 100 чөлөөлт
“Чөлөөлье” үндэсний санаачилгыг хэрэгжүүлж эхлээд байна. Иргэн, аж ахуйн нэгжид тулгардаг хүнд суртал, давхардсан зохицуулалт, шаардлагагүй зөвшөөрөл, үйлчилгээний саад, цалин, тэтгэвэр, тэтгэмжийн чөдөр тушаанаас чөлөөлөх ажлыг хийж гүйцэтгэлээ.
Зөвшөөрлийн шатлал буурч, НӨАТ-ын босго намсаж, бизнес эрхлэгч нартаа итгэл үзүүлж, “Оюу толгой”-н өгөөжийг нэмэгдүүлж, тав хүртэлх ажилтантай ажил олгогчийн гурав хүртэлх ажилтан болон оюутан, ахмадуудыг НДШ-ээс чөлөөлж, хүнд суртлыг халлаа.
“Хөрөнгө оруулагчдын эрх, ашгийг хамгаалах төв”-ийг байгуулж, 3.1 их наядын гомдолд арга хэмжээ авч ажиллав
Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, дотоод гадаадын хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, зорилгоор Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэд “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”-ийг байгуулан ажиллуулав.
Уг төв нь Хөрөнгө оруулагчдад шаардлагатай хууль эрх зүйн мэдээллийг хүргэх, ил тод байдлыг хангах, шүүхийн шатанд хүрэхээс өмнө санал, гомдлыг хүлээн авч шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэн ажилласан. Тодруулбал, 2026 онд хөрөнгө оруулагчдаас нийт 4.4 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий 51 гомдол ирснээс 3.1 их наяд орчим төгрөгийн үнийн дүн бүхий 30 гомдолд арга хэмжээ авч ажилласан үр дүнг гаргалаа. Улмаар хөрөнгө оруулагчдын гомдол, маргааныг шийдвэрлэх энэхүү чухал чиг үүргийг "Хөрөнгө оруулалт, худалдааны газар"-т албан ёсоор хүлээлгэн өгөв.

Монгол Улс 180 сая хүн амтай Евразийн зах зээл бараа бүтээгдэхүүнээ борлуулж эхлэв
Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ) хоорондын худалдааны түр хэлэлцээр 2026 оны 07 дугаар 22-ны өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр, Монголын үндэсний үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид 180 гаруй сая хүн амтай (ОХУ, Беларусь, Казахстан, Киргиз, Армени) асар том зах зээлд бараа бүтээгдэхүүнээ тарифаас чөлөөлөгдсөн болон хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх түүхэн боломж бүрдэж байна. Монгол Улсаас экспортлох 367 нэр төрлийн бүтээгдэхүүний импортын гаалийн тарифыг бүрэн тэглэж, зарим бүтээгдэхүүний тарифыг 50 хувь хүртэл бууруулсан. Эдгээрийн 97.5 хувийг мал аж ахуй, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүд эзэлж байна.
Газрын тосны бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй, тогтвортой нийлүүлэх асуудлыг хөндөв
Монгол, Оросын бүс нутгийн II чуулга уулзалтыг амжилтай зохион байгуулж, хоёр орны томоохон асуудлуудыг хэлэлцүүлэв. 400 орчим төлөөлөгч оролцсон чуулга уулзалтаар худалдаа, хөрөнгө оруулалт, тээвэр логистик, аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэхийн зэрэгцээ ДЦС-3-ын өргөтгөл, Эгийн голын УЦС, байгалийн хийн хоолой, төмөр замын шинэчлэл зэрэг томоохон төслүүдийг хөндөж, санал солилцсон. Монгол Улс–ЕАЭЗХ болон гишүүн орнуудын худалдаа, тээврийн холболт, хил орчмын хамтын ажиллагаа, спорт, аялал жуулчлалын чиглэлээр чухал тохиролцоонд хүрлээ. Монгол Улсын хүсэлтийн дагуу ОХУ-ын талаас манай улсад газрын тосны бүтээгдэхүүнийг хөнгөлөлттэй үнээр тогтвортой нийлүүлэх асуудлыг мөн хөндсөн юм.
Азийн хөгжлийн банк 2030 он хүртэл 7.5 гаруй тэрбум ам.долларын санхүүжилт олгохоор болов
Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааны КАРЕК (CAREC) хөтөлбөрийн Сайд нарын 25 дугаар бага хурлыг амжилттай удирдан явууллаа. Монгол Улсын хувьд өнгөрсөн хугацаанд КАРЕК хөтөлбөрийн шугамаар 1.49 тэрбум ам.долларын 19 төслийг амжилттай хэрэгжүүлээд байна.

Дараагийн үе шатанд гишүүн орнуудын хоорондын худалдааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт татах таатай орчныг бүрдүүлэхэд чиглэнэ. Үүнд хилийн боомтуудын шинэчлэл, эрчим хүч болон цахим холболтыг бэхжүүлэх ажлууд дэмжлэг үзүүлэхээр тогтлоо. Азийн хөгжлийн банк КАРЕК хөтөлбөрийн бүс нутагт шинэ үеийн эдийн засгийн коридоруудыг хөгжүүлж, тээвэр, эрчим хүч, цахим холболт, худалдаа, хүний хөгжил болон хот байгуулалтын салбарын хөрөнгө оруулалтуудын уялдааг бэхжүүлж байна. Улмаар 2030 он хүртэл 7.5 гаруй тэрбум ам.долларын санхүүжилт олгохын зэрэгцээ хувийн хэвшлээс 3 орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт босгохыг зорьж байна. Эдгээр хөрөнгө оруулалт нь бүс нутгийн харилцан холболтыг бэхжүүлснээр зах зээлийг тэлж, ажлын байрыг бий болгож, тус хөтөлбөрийн бүс нутгийг хамарсан хөгжил цэцэглэлтийг дэмжихээр болов.
Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,