Өмнөговь аймагт “20 минутын хот” үзэл баримтлалд тулгуурласан хот байгуулалт, орон сууцжуулалтын бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох чиглэлээр сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, Япон Улсын туршлагаас танилцууллаа.

Энэ сарын 14-нд Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны харьяа “20 минутын хот хөгжлийн төв” болон Япон Улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамны төлөөлөгчид Өмнөговь аймагт ажиллаж, хот төлөвлөлт, орон сууцжуулалтын бодлого, гадаадын туршлагыг орон нутгийн хөгжлийн төлөвлөлтөд нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцов.

Сургалт, хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын ажлын алба, ЗДТГ-ын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Даланзадгад сумын холбогдох байгууллагууд болон Өмнөговь аймгийн төслийн нэгдсэн удирдлагын газрын төлөөлөл зэрэг 50 гаруй хүн оролцлоо.

Уулзалтын үеэр Япон Улсын хот байгуулалт, орон сууцны салбарт хэрэгжүүлж буй бодлого, төлөвлөлтийн аргачлал, туршлагыг танилцуулж, иргэдийн өдөр тутмын хэрэгцээнд нийцсэн, үйлчилгээний хүртээмжтэй, тогтвортой хотын орчныг бүрдүүлэх шийдлүүдийн талаар хэлэлцэв.

“20 минутын хот” үзэл баримтлал нь иргэд ажил, сургууль, эрүүл мэнд, худалдаа, үйлчилгээ, амралт чөлөөт цагийн хэрэгцээгээ гэрийнхээ ойр орчмоос богино хугацаанд хангах боломжтой хотын орчныг бүрдүүлэхэд чиглэдэг. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд газар ашиглалт, орон сууц, нийгмийн дэд бүтэц, нийтийн тээвэр, явган болон дугуйн замын төлөвлөлтийг уялдаа холбоотой хөгжүүлэх нь чухал юм.

Япон Улс энэ чиглэлээр хотын төв болон амьдрах орчны гол цэгүүдэд эмнэлэг, нийгмийн халамж, худалдаа, үйлчилгээ зэрэг үндсэн хэрэгцээт үйлчилгээг төвлөрүүлж, тэдгээрийг нийтийн тээврийн сүлжээгээр холбох “Компакт хот + сүлжээ” бодлогыг хэрэгжүүлж иржээ.

Энэ туршлага нь хотын хөгжлийг зөвхөн барилга байгууламж, зам, инженерийн дэд бүтцээр бус, иргэдийн хэрэгцээ, үйлчилгээний хүртээмж, ая тухтай амьдрах нөхцөлтэй уялдуулан цогцоор нь төлөвлөхийн ач холбогдлыг харуулж байна.

Хэлэлцүүлгээр Даланзадгад сумын хот байгуулалт, орон сууцжуулалтын төлөвлөлтийг “20 минутын хот” үзэл баримтлалд нийцүүлэн боловсронгуй болгох, салбар хоорондын уялдааг сайжруулах, орон нутгийн онцлог, иргэдийн хэрэгцээнд тохирсон шийдэл боловсруулах асуудлыг хөндлөө.

Уулзалт, хэлэлцүүлэг нь Япон Улсын хот байгуулалтын туршлагыг орон нутгийн хөгжлийн бодлого, төлөвлөлтөд нутагшуулах боломжийг судлах, хот байгуулалт, орон сууцны салбарын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэв.

#өмнөговь, #Даланзадгад сум,