Гэрэл зургийг REUTERS агентлагийн эрхтэйгээр нийтлэв.
Туркийн өмнөд хэсгийн Анталья мужийн Кекова арлын ойролцоо дэлхийн хамгийн эртний хөлөг онгоцны сүйрлийн ул мөр байж болзошгүй археологийн олдвор илрүүлжээ. Судлаачид уг хөлөг онгоцыг 4,400–4,700 жилийн өмнө живсэн гэж таамаглаж байна.
Усан доорх малтлагаар 30 гаруй ширхэг шаазан болон шавар хадгалах сав, гурван чулуун зангуу илрүүлсэн байна. Хөлөг онгоцны модон бүтэц хадгалагдан үлдээгүй ч ачаанд байсан зарим савны доторх үлдэгдэл өнөөг хүртэл хадгалагджээ.
Судлаачдын үзэж буйгаар, эдгээр савыг оливын тос, дарс зэрэг бараа бүтээгдэхүүн тээвэрлэхэд ашигладаг байсан байж болзошгүй. Шаврын шинжилгээгээр савнуудын заримыг Иордан голын хөндийн орчмын урлангуудад үйлдвэрлэсэн байх магадлалтай бөгөөд энэ нь тухайн үед Газар дундын тэнгисийн зүүн хэсэгт далайн худалдаа хөгжсөнийг харуулж байна.
Археологичид уг хөлөг онгоц хүрэл зэвсгийн эхэн үед, Египетийн Гизагийн их пирамид баригдаж байсан үетэй ойролцоо живсэн гэж үзэж байна. Хөлөг онгоц Левантын эргээс Трой хот эсвэл Крит арал руу бараа тээвэрлэн явж байсан байж болзошгүй аж.
Олдворуудыг цаашид нарийвчлан судалж, хадгалалт хамгаалалтын ажил хийсний дараа Анталья хотод байгуулахаар төлөвлөж буй усан доорх археологийн музейд дэлгэн үзүүлэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: Al Jazeera, Anadolu Agency

#турк, #усан онгоц,

Эрдэнэт-Овоо:
Дархан:
USD | 3587