ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛИЙН ТӨСӨЛ:

 Газрыг давхардуулан олгохоос сэргийлэх боломж бүрдэнэ

 Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв. Хуулийн төсөлд нийслэлээс хөдөө орон нутагт шилжсэн бол газар эзэмшүүлэхээр тусгасан. Мөн хуулийн төсөл батлагдсанаар давхардсан газар олголт хийж, нөхөн олговрын зардал үүсэхээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ.

Зардал .jpeg

“Онги-Цагаан бургастай” төслийн ажлыг эхлүүлэв

Говийн бүсээс сонгогдсон гишүүд Усны төслийн ТЭЗҮ-ийн төсвийг Монгол Улсын 2026 оны төсөвт суулгаж батлуулсан.  Говьд ус авч ирэх төслийн эхлэл “Онги- Цагаан бургастай” төслийн ТЭЗҮ-г 9 тэрбум төгрөгөөр хийхээр батлагдан  ажлыг эхлүүлээд байна. Ингэснээр Онги голын урсацыг сайжруулж, Цагаанбургастай-Онги чиглэлд усан сан байгуулах экологийн төсөл хэрэгжих эхлэл болно.

viber_image_2026-10-13_13-53-42-651.jpg

Цөлжилттэй тэмцэхэд хүн бүрийн оролцоо чухал

 Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын хүрээнд “Говь нутгийн хишиг” бүтээмжид суурилсан, байгальд ээлтэй хонины бизнесийн загвар сэдэвт хэлэлцүүлэгт панелистаар ажиллав.

viber_image_2026-10-02_10-54-29-266.jpg

COP17 бага хурлын хүрээнд Боловсролын яам, Хүүхдийг ивээх сан хамтран зохион байгуулсан “Газрын доройтлыг нөхөн сэргээх болон ногоон ирээдүйн төлөө хүүхэд, залуучуудад хөрөнгө оруулах нь” сэдэвт салбар хуралдаанд оролцож бодлогын асуудлаар саналаа илэрхийллээ.

viber_image_2026-10-02_10-54-33-877.jpg

Эх сурвалж: Парламент

#парламент, #улсын их хурал, #PARLIAMENT.MN, #их хурал,