newswire

Орон нутгийн замд гурван авто осол гарлаа

Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багийн Зах булаг гэдэг газар зорчиж явсан иргэн Э-ын УАЗ-469 загварын зургаан зорчигчтой автомашин өчигдөр осолдсон байна. Осол аймгийн төвөөс баруун урд зүгт 75 км, сумын төвөөс баруун хойд зүгт 10 км зайд гарчээ. Жолооч болон зорчигчид Ховд аймгийн Манхан сумын Жаргалант сумаас Мөнххайрхан сумын төв рүү явж байж. Тус аймгийн Манхан сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн 5 алба хаагч, 1 автомашинтай 13:25 цагт замын хяналтын постны цэгээс хөдлөн, 1 км замыг туулан 13:27 цагт очиж 25 минут ажиллаж, зорчигчдыг авран сумын Эрүүл мэндийн төвийн их эмчид шилжүүлэн өгсөн. Үүнээс гадна Завхан аймгийн Нөмрөг сумын Баянзүрх багийн Ганц модны доод билүү гэдэг газар осол гарчээ. Увс аймгийн Улаангом сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн М-ын Приүс-20 загварын автомашин осолдож, дөрвөн зорчигч бэртжээ. Тус аймгийн Түдэвтэй сумын Цагдаагийн тасгийн 4 алба хаагч, 1 автомашинтай 14:35 цагт замын хяналтын постны цэгээс хөдлөн, 10 км замыг туулан 14:50 цагт очиж 25 минут ажиллаж дөрвөн зорчигчийг аварч гарган Нөмрөг сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн. Мөн өдөр Улаанбаатар хот руу зорчиж явсан иргэн Д Баянхонгор аймгийн Өлзийт сумын 2 дугаар багийн “Цагаан хөтөл” гэдэг газар “Тоёота приус-10” загварын машинтайгаа онхолджээ. Машинд таван зорчигч байж. Автомашин автозамын зорчих хэсгийн хажуу руу онхолдсон гэнэ. Азаар аврах багийнхан шуурхай ирж иргэдэд анхны тусламж үзүүлэн Өлзийт сумын эмнэлэгт шилжүүлэн өгсөн гэнэ.

Falsified Medications Are A Huge Global Problem

Хариулах


ШИНЭ МЭДЭЭ



Ангилал өөрчлөх бол дахин бүртгүүлнэ үү.

Дээш
Tweet